Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Шинэ голомт үүсч, банкны ажилтнаас халдвар илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн дотоодын халдварын тархалтын талаар мэдээлэл хийлээ. 

Он гарснаас хойш нийтдээ 1.939.188 хүнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Сүүлийн 24 цагт нийт 24803 сорьцод шинжилгээ хийхэд найман хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Халдвар авсан найман хүний гурав нь хоёрдугаар сарын 25-нд Истамбулын нислэгээр гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн бол тав нь Улаанбаатар хотод илэрсэн. Байршлыг танилцуулбал, Сонгинохайрхан дүүрэгт нэг, Баянголд хоёр, Сүхбаатарт нэг, Хан-Уул дүүрэгт нэг илэрлээ.

Эдгээрээс тандалт судалгаагаар нэг хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Энэ нь Сүхбаатар дүүргийн 27 дугаар хороонд шинэ голомт илэрч, банкны ажилтнаас халдвар илэрсэн.  Тиймээс иргэд олон нийтийн газраар амны хаалтаа зүүж, аль болох гадуур явахгүй байхыг анхаарууллаа. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 39 хүн эдгэрч, гэртээ гарсан. Нийт эдгэрсэн хүний тоо 2481 боллоо. Сүүлийн 24 цагт салбар лабораториуд дээр хийсэн шинжилгээний тоо өндөр хувийг эзэлж байна. Эдгээрт хөдөө орон нутаг руу явах, эмнэлэгт хэвтэх зэрэг урьдчилан сэргийлэх шинжилгээг хийж байгаа учраас өнөөдрийн найман тохиолдол гарахад нөлөөлсөн. Гол лабораторид хийсэн шинжилгээний эзлэх хувь маш бага байгаа. Өөрөөр хэлбэл тусгаарлалтад авсан хүмүүсийн шинжилгээний дүн ороогүй гэсэн үг.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 665 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд гурав, хүнд дөрөв, хүндэвтэр 63, хөнгөн 595 хүн эмчлэгдэж байна.

“Монос трейд” АстраЗенека, “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирнэ
“Монос трейд” АстраЗенека, “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирнэ
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.