Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сизиф домог” киноны тухай сонирхолтой баримтууд

Ангилал
Social pop
Огноо
Унших
3 минут 32 секунд

БНСУ-ын алдарт жүжигчин Пак Шин Хэ хоёр жилийн дараа “Сизиф домог”  телевизийн олон ангит кинонд тоглож байна. Тэрбээр өнгөрсөн жил “Alive”, “Дуудлага” гэсэн хоёр бүрэн хэмжээний киноны гол дүрд тоглосон юм.

“Сизиф домог” буюу “Sisyphus: The Myth” олон ангит кино нь хоёрдугаар сарын 17-ноос эхлэн JTBC болон Нетфликсээр зэрэг нээлтээ хийжээ. Эхний хэдхэн анги гарсан боловч үзэгчдээс өндөр үнэлгээ авсан энэхүү киноны тухай сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

1. Шинжлэх ухааны уран зөгнөлт кино

“Сизиф домог” бол энгийн нэг олон ангит кино биш. Өнөө үе болон ирээдүйн амьдрал зэрэгцэн орших зөгнөлт ертөнцөд энэхүү киноны үйл явдал өрнөх болно.

Хан Тэ Сол бол чадварлаг инженер бөгөөд өөрийгөө хөгжүүлэх дуртай нэгэн. Дэлхийн хэмжээний компанийг үүсгэн байгуулалцсан тэрээр 10 жилийн өмнө ах нь нас барснаас болоод зан ааш нь өөрчлөгдөнө. Нэг өдөр ахынхаа үхлийн нууцыг олж мэдсэн цагаас эхлэн түүнд аюул дагуулсан адал явдал тохиолдох болно. Харин түүний энэхүү адал явдал туслах нэгэн бол ирээдүйгээс ирсэн Кан Со Хэ байлаа.

2. Алдартай олон одод хамтран тоглосон

Пак Шин Хэ-тэй хамтран эрэгтэй гол дүрд тоглож байгаа Жу Син Ү “Амьдрал болон  “Нууцлаг ой ” зэрэг олон ангит кинонуудад гол дүрд тоглосон алдартай эрэгтэй жүжигчин юм. Үүгээр ч зогсохгүй туслах дүрүүдэд ч анхаарал хандуулан олны сэтгэлд хоногшсон дүрүүдэд тоглосон жүжигчдийн бүрэлдэхүүнийг бий болгожээ.

3. “Сизиф домог”-ийг шилдэг найруулагч найруулсан

Найруулагч Жин Хёг өмнө нь “Хотын ангууч”, “Цэнхэр тэнгисийн домог”, “Хааны нар” “Doctor Stranger” зэрэг алдартай олон ангит кинонуудыг найруулсан авъяаслаг нэгэн юм. Жүжигчин Пак Шин Хэ тус найруулагчтай хамтран ажиллахыг үргэлж хүсдэг байсан бөгөөд “Би үргэлж Жин Хёг найруулагчтай хамтран ажиллахыг хүсдэг байсан. Үнэндээ түүнтэй хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна” гэж хэлж байв.

4. “Чанартай тулаант үзэгдлүүдтэй

Олон ангит киноны тулаант хэсгүүдэд зураг авалт хийхийн тулд жүжигчид багагүй хугацаанд бэлтгэл хийсэн байна. Нетфликсийн мэдэгдлээс харвал Пак Шин Хэ тулаант хэсгүүдэд сайн тоглохын тулд зураг авалт эхлэхээс сар хагасын өмнөөс биеийн бэлтгэл хийж эхэлжээ.

5. BTS-ийн шүтэн бишрэгчдэд бэлэг л гэсэн үг

Найруулагч Жин Хёг BTS-ийн шүтэн бишрэгч тул кинонд тус хамтлагтай холбоотой зүйлс гарах болно. Энэ тухай найруулагч “Хүмүүс бие биенээ хөнөөж балгас болсон дэлхий дээр амьд үлдэхийн төлөө ирээдүйд тэмцэж байгаагаар кинонд гарна. Энэхүү хурц үйл явдлыг зөөлрүүлэх зүйл нь сайн хөгжим гэж бодсонхэмээв.

Ардчилсан нам дөрөвдүгээр сард даргаа тодруулна
Ардчилсан нам дөрөвдүгээр сард даргаа тодруулна
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.