Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цэс хайрхан” ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Хэрэглэгчийг төөрөгдүүлэх хэлбэрээр бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан “Цэс хайрхан” ХХК -ийг 20 сая төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах албан даалгавар өгчээ.

Шинэ жилийн баярын үеэр “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, ягаан өнгийн наалтаар бүрж худалдсан зөрчил илэрсэн билээ.

Тухайн үед үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS”  нэрийн 12879 ширхэг оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсний 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээлэл өгч байсан юм.

Тус аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалт явуулахдаа НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэг дэх "Миний дэлгүүр" сүлжээний 3 салбар, Номин, Баянзүрх зах, Амгалан зах, Генерал төв, Сарнайх ХХК, Хайлааст зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг худалдааны газруудаас яаралтайгаар буцаан татсан юм. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ сарын 27-нд шийтгэх хуудас үйлдэж, албан даалгаврыг ирэх сарын 25-ны дотор биелүүлэхийг даалгасан байна.

“NASA”-гийн аппарат Ангараг дээр ирэх сард газардана
“NASA”-гийн аппарат Ангараг дээр ирэх сард газардана
 
Энэ оны эхний гурван сарын байдлаар зам тээврийн осолд 164 хүүхэд өртжээ
Энэ оны эхний гурван сарын байдлаар зам тээврийн осолд 164 хүүхэд өртжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.