Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ходоод гэдэс нь цоорсон дөрвөн настай хүүхдэд хагалгаа хийхэд 56 соронз гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хүүхдүүд гадны биет залгиж, ходоод гэдсээ гэмтээх тохиолдол гарч байна. 

Тодруулбал, саяхан дөрвөн настай хүү соронз залгисан байсан нь 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгджээ. Соронз ходоодны хоёр газар, дээд гэдэсний гурван газрын завсар хавчигдаж, ходоод, дээд гэдэс нь цоорсон байсныг мэс заслаар эмчлэн, 56 ширхэг соронз авсан байна. Хагалгаа хэдийгээр амжилттай болсон ч эцэг, эхчүүд эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулах, хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэхийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа. Мөн соронзтой тоглоомноос гадна тоглоомны батерей, жижиг хэсэг, лего тоглоом, самар, ааруулын хэлтэрхий, ээмэг, зүүлтний кулон гэх мэт зүйлс залгих болон цэвэрлэгээний шингэн бодис уух, чих, хамар руугаа юм оруулахаас сэргийлж, хүүхдэд аюултай юмсыг эргэн тойронд нь тавихгүй байх хэрэгтэй. 

Тухайлбал хоёр хүртэл насны хүүхэдтэй эцэг, эхчүүд гэртээ мөлхөө үзлэг хийх, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдэд аюулгүй орчинг бүрдүүлэхийг зөвлөж байна. 

Caption

 

Нетфликсээс хамгийн их үзэлттэй БНСУ-ын драмууд
Нетфликсээс хамгийн их үзэлттэй БНСУ-ын драмууд
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.