Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ААН-үүд амны хаалт нөөцөлж зохиомлоор хомсдол үүсгэн хууль зөрчсөн асуудал гаргаагүй гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 20 секунд

Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг ойрын өдрүүдэд хийсэн амны хаалт, ариутгагч бодисын нөөц дууссан эсэх, үнэ өссөнтэй холбоотой хяналт, шалгалтын талаар : “ГЕГ болон томоохон эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний худалдаа эрхэлдэг ААН-үүдээс мэдээллийг гаргуулж авсан.Ингэхэд 2020 оны нэгдүгээр сарын 28-ны байдлаар Монгол улсад 278000 ширхэг амны хаалтыг импортоор оруулж ирсэн. Монгол улсад “Мөнхийн тун” компанийн “Тун фарм” гэсэн нэг л үйлдвэр амны хаалт үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Нэгдүгээр сарын 20-ноос хойш өдөрт дунджаар 40 000 орчим амны хаалт үйлдвэрлэн нийлүүлж байна. Үүнээс харахад Монгол улсын нийт хүн амын хэрэгцээг хангахуйц амны хаалт орж ирээгүй, цөөн тоогоор орж ирсэн байна. ААН-үүд амны хаалтны нөөц байгаа боловч борлуулахгүй зохиомлоор хомсдол үүсгэж,өрсөлдөөний хуулийг зөрчсөн асуудал үүсээгүй. Орж ирсэн нийт амны хаалт зах зээл дээр борлуулагдаж дууссан байна.

Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-д “Улс оронд онцгой байдал үүсэн тохиолдолд яамнаас амны хаалт болон түүний түүхий эдийг импортолж байгаа аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, зохицуулалт хийхийг зөвлөмжөөр хүргүүлж байна” гэв.

Мөнхийн тун компанийн хувьд нэгдүгээр сарын 23-наас эхлэн амны хаалтны бөөний үнийг 90 төгрөг байсныг 150 төгрөг болон нэмэгдүүлсэн. ШӨХТГ-аас өөрийнхөө амны хаалтны үнийг нэмэхгүй байх, мөн өөрийнхөө хүчин чадалд тулгуурлан нийлүүлэлтийг тогтмол хангах талаар тус компанид хүргүүлсэн.

Хэрэглэгчийн эрхийн газрын дарга Ш.Цэрэндулам  томоохон эмийн сангуудад хийсэн шалгалтын талаар: "Нэгдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд 1800-1284 дугаарт нийтдээ 204 иргэн хэрэглэгчийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Үүнээс 40 гаруй хувь нь амны хаалт, ариутгагч бодисын үнэ нэмэгдэж байгаатай холбоотой мэдээлэл байна. Нийслэлийн зургаан дүүргийн 25 эмийн сан, эм ханган нийлүүлэх төвүүд дээр ажиллахад гол тогтоогдсон нөхцөл байдлын хувьд:

-Нэгдүгээрт, нөөц дууссан, нийлүүлэлт зогссонтой холбоотой хомсдол дууссан.

-Хоёрдугаарт, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүссэн энэ үед эрүүл мэндийн салбарынхны үүрэг хариуцлага сул байна. Тухайлбал, Метромалл-ын Монос эмийн сангийн хувьд өчигдрийн/2020.01.30/ хувьд хэдэн төгрөгний ямар маск зараад байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал гарсан. Зарлагын падаан дээр 5 700-ын маск ч юм шиг эсвэл 3 600 төгрөгийн маск ч юм шиг. Яг поссынхоо машинаар харвал 2500 төгрөгийн маск зарж байгаа юм шиг, иргэнд хэдэн төгрөгний маск зараад байгаа нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хэрэглэгчдэд тухайн бараа, бүтээгдэхүүнийхээ талаар үнэн бодитой мэдээлэл өгөхгүй байна гэсэн үндэслэлээр тодорхой торгууль шийтгэл ногдуулж, мөн тухайн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж ажиллаж байна.

-Гуравдугаарт, иргэд  яг ямар төрлийн маск хэрэглээг нь хангах юм бэ гэдгийг ойлгохгүй байна. Тухайлбал, утааны маск нян, бактерийг шүүдэг мэтээр ойлгож байна. Зарим төрлийн амны хаалтуудын хувьд хамгаалагч амны хаалт мэтээр зарагдаж байна.

Эм хангах нийлүүлэх төв, эмийн сангууд тухайн бараа, бүтээгдэхүүнийхээ талаар ойлголтыг иргэд хэрэглэгчдэд ойлгуулж ажиллах хэрэгтэй байна.

ШӨХТГ-аас коронавирусийн асуудал дээр маск, гар ариутгагч бодис, спиртний үнэ ханш нэмэгдэж, хомсдол үүсгэж байгаа асуудлыг тухай бүрт нь судлан тогтоож байна" гэв.

Коронавирусээс үүдэн ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна
Коронавирусээс үүдэн ази хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц