“Шашны байгууллагад татаас өгөх хууль”-ийг батлах асуудал яригдаад эхэлжээ. Энэ зөв үү. ҮСХ-ны судалгаагаар 2019 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 453 тооны сүм хийд байдгаас 177 нь буддын шашны сүм хийд байгаа юм.
Үндсэн хуулинд шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглодог. Төр шашин хоёр тусдаа байх зарчимтай. Төр шашнаа хүндэтгэж шашин нь төрөө дээдлэнэ гэдэг шашин гэдэг ганцхан буддын шашин биш. Сүсэг бишрэлийг аль нэг талд нь ингэж давуу байдал олгож болохгүй. 100 мянган исламын шашинтай казак үндэстэн байна. Христийн шашинтай хүмүүс ч багагүй хувийг эзэлж байгаа энэ үед төрөөс аль нэг шашинд давуу эрх олгож, тэдний үйл ажиллагааг дэмжих нь хурцадмал байдал бий болгох талтай. Шашны байгууллагад төрөөс татаас өгөх хууль батлагдаад хэрэгжиж эхэлбэл буддын шашнаас бусад төрлийн шашны байгууллагууд нөхөн олговор нэхэхийг үгүйсгэхгүй. Нэхэн асуудал үүсвэл яаж шийдэх вэ?
Лам нар төрийн ордноор гүйж дарга нарын өрөөгөөр хэсч, хор найруулдаг нь нууц биш. Төр шашны нөлөөнөөс аль болох хол байх ёстой. Гэтэл манайхан улам л шаншинжиж, мухар сүсгээр нүдээ таглуулж, муйхар шийдвэр гаргаж байна.
Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш шашнаас төрийг салгах гэж тэмцэж ирсэн. Төр шашны нөлөөнөөс салж байж л прагматик бодлого явуулах боломжтой гэдгийг нэн тэргүүнд ойлгосон европын орнууд өнөөдөр хөгжлөөрөө тэргүүлж байна. Харин эсрэгээрээ төрөөс шашнаа салгаж чадахгүй байгаа исламын улсууд эмэгтэйчүүдийнхээ хамрыг огтлож байгаа.
Буддын шашны нөлөөнд гүн автаж, төрөөс шашнаа салгаж чадаагүй Балба, Бутаны зэрэг улсын иргэд нулимсан дундаа амьдарч байгаа. Төр ямагт шашнаас хамааралтай байж биеэ даасан прагматик бодлогоор ажиллах ёстой юм.