
Украины нийслэл Киев хот дахь Аюулгүй байдлын албаны /СБУ/ төв байр Оросын нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, долоон хүн шархаджээ. Халдлага баасан гарагийн 15:30 цагийн орчимд болсон байна.
Тухайн үед СБУ-ын тэргүүн Александр Поклад албан өрөөндөө байгаагүй аж. Киев хотын дарга Виталий Кличко халдлагын улмаас долоон хүн шархадсан талаар мэдээлжээ. Үүний дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский СБУ-ын тэргүүнтэй уулзаж, халдлагад хариу арга хэмжээ авах асуудлыг хэлэлцсэн байна. Зеленский Покладод Оросын талд “зохих ёсны, бодитой” хариу өгөх үүрэг өгчээ.
Мөн тэрбээр Украины зэвсэгт хүчин уг хариу арга хэмжээг дэмжин ажиллана гэж мэдэгдсэн байна. Украины Гадаад хэргийн яам халдлагыг дайны цар хүрээг өргөжүүлсэн үйлдэл хэмээн буруушаасан бол ОХУ-ын Кремль уг асуудлаар одоогоор тайлбар өгөөгүй байна.
СБУ нь Украины тусгай албадын нэг бөгөөд Оросын нутаг дэвсгэрийн гүнд явуулдаг тусгай ажиллагаатай холбоотойгоор олон улсын анхаарлын төвд байдаг байгууллага юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!