Украйн улсаас сөрөг довтолгооны хүрээнд сүүлийн гурав хоногт ОХУ-ын нутаг дэвсгэр дэх байршлуудад ОХУ-ын байлдааны таван онгоцыг сөнөөсөн гэж мэдээлжээ. Украйны нутаг дэвсгэрээс харвасан пуужингууд ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүн дэх агаарын базуудад амжилттай цохилт өгсөн хэмээн Киевийн Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн.
Тодруулбал, Украйны хилээс 400 милийн зайд орших Санкт-Петербург хотоос өмнө зүгт орших Солцы-2 агаарын баазад өнгөрсөн бямба гарагт дуунаас хурдан бөмбөгдөгч “Туполев Ту-22” онгоцыг устгасныг онцолжээ.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам халдлагад коптер маягийн нисэгчгүй агаарын хөлөг (UAV) үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгдсэн байна.
Уг ТУ-22 загварын онгоцыг Украйны хотуудад цохилт өгөхөд өргөн ашиглаж байгаа аж. Украйн ийм онгоцыг зогсоох чадваргүй ч түүний хөөргөсөн пуужингуудыг харваж сөнөөж чадна гэдгийг арми удаа дараа нотолсон. Тагнуулын албатай хамтран ажиллаж байсан агентууд сүүлийн өдрүүдэд Оросын таван нисэх онгоцыг устгаж, гэмтээсэн гэж мэдэгджээ.
Х.Түмэнжаргал
Эх сурвалж: The Telegraph