Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн ослын шинжтэй 737 дуудлага бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

2021 оны нэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 737 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, нийслэлд хоёр, орон нутаг хоёр хүний амь нас хохирчээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –2
  • Мөргөлдөх хэлбэрээр-5
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал Дорнод аймаг, Баяндун сумын нутагт шороон замд Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч гэмтэж, жолоочийн амь нас хохирсон, Баянхонгор аймаг, Богд сумын нутагт шороон замд Toyota Prius маркийн автомашины жолооч нь явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон, Нийслэлийн СХД-ийн 22 дугаар хороо 0151 цэргийн ангийн хойд замд Toyota prius маркийн автомашин Hino Ranger маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын хоёр хүний амь нас хохирсон харамсалтай ослууд гарчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 198 зөрчил ирлүүлсний 100 нь нийслэлд, 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Иймд жолооч та өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг хамгаалж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ТЦА

Соёлын өвийг сэргээн хөгжүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Соёлын өвийг сэргээн хөгжүүлэх хуулийн төсөл өргөн мэдүүлэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.