“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба хүний эрх, жендерийн тэгш байдал“ сэдэвт сургалт болж байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хууль сахиулах байгууллагад хүний эрх, жендерийн тэгш байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг дэмжих” төслийн хүрээнд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ба хүний эрх, жендерийн тэгш байдал” сэдэвт зүүн бүсийн сургалтыг Хэнтий аймагт 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс хоёр хоногийн хугацаанд зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар алба хаагчдын хүний эрхэд суурилсан хандлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлөвшүүлж, хүний эрхийн талаар мэдлэг ойлголтыг сайжруулах, жендерийн мэдрэмжтэй, эрх тэгш оролцоог дэмжсэн хандлага, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд харьяа 6 салбар нэгжийн 35 алба хаагч хамрагдаж байна.

А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
 
Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулав
Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!