Салсан эхнэрээ 12 цагийн турш зодож, хүчирхийлсэн гэх Ц.Пүрэвийг 30 хоног цагдан хорьжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Салсан эхнэрээ 12 цагийн турш зодож, хүчирхийлэл үйлдсэн гэх Өмнөговь аймгийн цэргийн штабын хошууч Ц.Пүрэвийг 30 хоног цагдан хорьсон шийдвэрийг тус аймгийн шүүхээс гаргасан байна.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-р зүйлийн 2.3-т зааснаар буюу “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх” заалтаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр хохирогчийн эгчийн зүгээс цахим сүлжээнд мэдээлэл хийж хохирогчийг Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа. Хохирогчийн биеийн байдал хүнд байгаа нурууны яс 3 хугарсан, судас тасарсан, дотуур цус алдалттай хэмээн мэдээлээд байна.

Н.Учрал: 21 аймаг тус бүрт Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулна
Н.Учрал: 21 аймаг тус бүрт Кембрижийн хөтөлбөртэй сургууль байгуулна
 
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх  санаачилгыг дэмжин ажиллана
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!