Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр өдөр Төрийн ордонд үргэлжилж өндөрлөлөө.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Төсвийн байнгын хорооны 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2 дугаар тогтоолоор ерөнхий хяналтын сонсголыг хоёр өдөр зохион байгуулсныг дурдаад сонсголд нийт 182 хүн оролцсон гэв. Ажлын хэсгээс сонсголын дүн, шинжээчдийн дүгнэлт болон оролцогчдын гаргасан саналд үндэслэн тайлан, санал, дүгнэлт боловсруулан Төсвийн байнгын хороонд танилцуулах цаашлаад Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тогтоолын төслийг боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа сонсгол даргалагч энэ үеэр мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!