Өнгөрсөн улирлын плэй оффд Дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдсөн Бостон Селтикс Миами Хит багууд улирлын эхний учраа тоглолтоо хийлээ. Тоглолтын төгсгөлд Бостон Селтиксийн рүүкий тоглогч Пэйтон Ритчардын нэмж довтлон авсан оноогоор Бостон хожил байгуулжээ. Тоглолтод Жэйсон Тэтум 27 оноо 5 самбар, Жэйлэн Броун 21 оноо 12 самбар авсан байна.
Харин Миами Хитээс Жимми Батлер 26 оноо 8 самбар, Данкен Робинсон 16 оноо 5 холын шидэлт, Бам Адебайо 15 оноо 10 дамжуулалт гүйцэтгэжээ.