УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Хурлаар Үндсэн Хуулийн Цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат:
"Л.Түдэв гуайн хэлж байсан шиг үйл явдал өнөөдөр дахин давтагдаж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүний хувьд би энэ зүйлд чинь оролцож чадахгүй. Энэ ярьж байгаа зүйлс бүгд зохион байгуулалттай байна. Ээлжит матрын нулимсаа гаргаж байна. Матрын нулимс гэж юу болохыг бүгд мэднэ. Барьж аваад идэж байгаа амьтнаа хараад матар нулимсаа гаргадаг. Та бүхэн ээлжит нулимсаа унагааж байна. Идэгдэж байгаа нь Монголын ард түмэн, татвар төлөгчид байна. Авилга албан тушаалын хэргийг хэрэгсэхгүй болгож тэр хуулийг завхруулсан хүмүүс Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын олонх болдог. Сонгуулийн хуулийг яаж самарсан нь Үндсэн Хуулийн Цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтээр гарч байна. Эрүүгийн хуулийг яаж самарсан нь Үндсэн Хуулийн Цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтээр гарч байна. Ийм байдалтай байвал МАН тарах хэрэгтэй. 1990 онд тараах ёстой байсан нь зөв байж. Зүүн Европын орнууд Коммунист угшилтай намуудаа тараасан. Тийм учраас ийм явдал гардаггүй. Тараагаагүй байсны буруу, зөв нь одоо гарч байна. Энэ коммунистууд мутацид орсон байна. Мутацид хамгийн сайн вирус шиг орсон нь Хууль зүйн сайд болдог юм байна. Хууль зүйн сайд огцор. Засгийн газар огцор. УИХ тар" гэлээ.