Америкийн конгресс Жөү Байдены ялалтыг баталгаажуулж, соёрхон батлах хурлыг хийж байх үед буюу 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Трампын дэмжигчид хууль тогтоох байгууллага, конгрессын ордон руу дайрч орлоо. Трамп тэднийг уг жагсаалд турхирч, Байдынгийн ялалтыг үгүйсгэсээр байгаа билээ.
Конгрессын гишүүдийг яаралтай аюулгүй газар руу нүүлгэж амжсан ч мөргөлдөөний үед нэг эмэгтэй буудуулж нас барж, олон хүн гэмтжээ. Цагдаа, тусгай болон үндэсний гвардын цэргийн нэмэлт хүч конгрессын барилгын аюулгүй байдлыг хангахаар шуурхай ажиллаж чадсан байна.
Жагсагчдыг турхирсан Трампын жиргээнүүдийг твиттер компани устгаж, аккаунтыг нь 12 цагийн турш түгжсэн байна. Вашингтон ДС хотод маргааш өглөөний 6 цаг /АНУ цагаар/ хүртэл хөл хорио тогтоожээ. Конгрессын гишүүд хурлын танхимдаа эргэн ирж Байденгийн ялалтыг баталгаажуулах хурал үргэлжилж байна.