CS2 цахим спортын "Dracula Season 6" тэмцээнд оролцож байгаа Senzu-гийн нэгдсэн "Passion UA" баг өчигдөр хэсгийн хоёр тоглолт хийлээ. Эхний тоглолтоо "Faze Clan"-тай тоглож 2:1 харьцаатайгаар хожил байгуулсан. Харин тэмцээний хагас шигшээ шатанд шалгарах эрхийн төлөө "Monte" багтай тоглож 2:0 харьцаатайгаар ялагдал хүлээв. Ингэснээр "Passion UA" Lower Bracket хэсэг руу орсон. Ингэснээр шигшээд шалгарах эрхийн төлөө "Sashi Esports" багтай өнөөдөр 21:00 цагаас тоглоно.
"Faze Clan"-тай хийсэн тоглолтод Senzu 1.34 рейтингтэй тоглож 70 kill хийлээ. "Passion UA" баг "Sashi Esports"-тай хамгийн сүүлд 2025 онд таарч тоглож байжээ. Хоёр баг нийт 16 удаа таарч "Passion UA" 11 тоглолтод ялалт авч байжээ.