Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг билээ. Харин энэ долоо хоногийн тухайд Ерөнхий сайд асан Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул түүний Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Тэгвэл шинэ Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдсон ч одоогоор Засгийн газраа бүрдүүлж амжаагүй байгаа тул өнөөдөр Засгийн газар хуралдахааргүй болж байна.
Урьдчилсан мэдээллээр, үдээс хойш ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлтэй хамтрах эсэх асуудал нэг тийш болж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д танилцуулж тангараг өргөснөөр Н.Учралын Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!