Бэйсболын "World Baseball Classic 2026" тэмцээний хагас шигшээ шатанд АНУ, Доминиканыг буулган авч аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Харин нөгөө талд Итали, Венесуал шалгараад байгаа. Хоёр багийн хожсон нь АНУ-тай аваргын төлөө өрсөлдөх болно.
Венесуэл шигшээ шатанд энэ тэмцээний гурван удаагийн аварга Японы буулган авсан. Харин Итали, Пуэрто Рико 8:6 харьцаатайгаар хожил байгуулж хагас шигшээд шалгараад байгаа. Хоёр багийн тоглолт маргааш буюу энэ сарын 17-ны өглөө 08:00 цагт эхэлнэ.
Уг тэмцээнд Япон улс 2006, 2009, 2023 онд аваргалж байсан. 2013 онд Доминикан Японыг ялж анх удаа түрүүлж байв. Харин 2017 онд АНУ анхны түрүүгээ авч байжээ.