Сагсан бөмбөгийн дээд лигийн финалд шалгарах эрхийн төлөө "Сэлэнгэ Бодонс", "Эс Жи Эйпс" багуудын цувралын долоо дахь өндөрлөж Бодонс 99:86 харьцаатайгаар хожил байгуулж анх удаа финалд шалгарч байна. Ингэснээр 2025-2026 оны улирлын аваргын төлөө лигийн есөн удаагийн аварга "Хасын Хүлэгүүд" болон "Сэлэнгэ Бодонс" багууд учраа таарч байна.
Цувралын долоо дахь тоглолтод Э.Дөлгөөн 19 оноо, 6-н самбар, 3-н ашигтай дамжуулалт өгч талбай дээр +21 үзүүлэлттэй тоглолоо. Мөн Жэйден Скраб 20, Н.Батбаяр 19, Д.Казинс 16, А.Ананд 10, О.Тулга 9 оноо авч багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэлээ.
Бодонс энэ улиралд 3х3 сагсны тамирчдыг эгнээндээ нэгтгэж тоглолт бүрд сайжирсаар улирлаа амжилттай дуусгаж шигшээд шалгарсан. Мөн шигшээ тоглолт эхлэхийн өмнө Д.Казинсыг эгнээндээ нэгтгээд байсан. Тэд эхний шатанд Майнерсыг 4-1 харьцаатайгаар буулгаж авсан. Харин хагас шигшээд Эйпс багийг долоо дахь тоглолтод буулган авч финалд шалгарлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!