Хүлэгүүд хагас бөмбөгийн зөрүүгээр эхний хожлыг авлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 5 секунд

Сагсан бөмбөгийн дээд лигийн финалын шатанд "Хасын Хүлэгүүд", "Сэлэнгэ Бодонс" багууд шалгарсан. Хоёр багийн цувралын эхний тоглолт өнөөдөр болж Хүлэгүүд 77:76 буюу хагас бөмбөгийн зөрүүгээр хожил байгууллаа. Эхний тоглолт үндсэн цагт тэнцэж нэмэлт цагт шийдэгдлээ. Тоглолтын довтолгооны хувь, алсын зайн шидэлтийн гүйцэтгэл, чөлөөт шидэлт ойрхон үзүүлэлттэй байсан. Харин гол зөрүү бөмбөг таслалт байлаа. Хүлэгүүд өнөөдөр хамгаалалт сайтай байж 14 бөмбөг таслалт хийжээ.

Хүлэгүүдээс Б.Барсболд 13 оноо, 7 самбар, 6 ашигтай дамжуулалт өглөө. Мөн А.Азбаяр 19, Э.Түшиг 16, Жорди Тшиманга 14 оноо авч багаа хожилд том тус хүргэлээ. Бодонсоос Э.Дөлгөөн 16 оноо, 6 самбар, 3 ашигтай дамжуулалт, 3 бөмбөг таслалт, Жэй Скрабб 18, А.Ананд 11 оноо авлаа.

АМРАХ АГШИН: Хаврын ядаргаа
АМРАХ АГШИН: Хаврын ядаргаа
 
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 10 хэм дулаан
ЦАГ АГААР: Маргааш Улаанбаатарт 10 хэм дулаан
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!