Лабораториудын талаарх бодлогын шинэчлэлд төр, хувийн хэвшил хамтарч ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 13 секунд

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх А.Даваажаргал болон зөвлөх Ж.Чойханд нар өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс лабораторийн салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэх, лабораторийн тухай хуулийг санаачлан боловсруулж байгаа тухай болон итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал, стандартын хэрэгжилтэд тулгамдсан асуудал, түүнийг сайжруулах хэрэгцээ шаардлагын талаар санал солилцов.

УИХ-ын хаврын чуулганд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай ” хуульд лабораторийн асуудлыг тусдаа бүлэг болгон оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, лавлагаа шатны лабораторийн эрхлэх асуудал чиг үүргийг тодорхой болгох, хувийн хэвшлийг лабораторийн салбарт бизнес эрхлэх боломжоор хангаж, хамтран ажиллах, зах зээлийн өрсөлдөөний зарчмаар цаашид энэ салбарын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох ач холбогдолтойг Шадар сайдын Ахлах зөвлөх А.Даваажаргал онцоллоо.

Мөн өнөөдрийн байдлаар хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдалд эрсдэлд орсон, чанаргүй, хуурамч хүнс бараа бүтээгдэхүүний хяналт хязгаарлагдмал, хүнсний бүтээгдэхүүнд олон улсын жишигт нийцсэн лабораторийн шинжилгээ хийгдэхгүй ( бичил хуванцар, будагч бодис, удаан нөөшлөгч) байгаа нь хүн амын эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгааг талаар талууд санал нэгдэв.

Иймд “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хувийн хэвшлийн лабораториудын төлөөлөл оролцож, олон улсын болон дотоодын зөвлөхүүд, орон нутаг, тухайн салбарын мэргэжилтэн, судлаачдыг татан оролцуулж санал тавьсан бөгөөд илүү боловсронгуй эрх зүйн орчинтой болох ажилд хамтарч ажиллахаар боллоо.

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран алслагдсан орон нутагт хүрч ажиллана
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран алслагдсан орон нутагт хүрч ажиллана
 
“Үе тэнгийн дээрэлхэлт төвийн байршил дахь улсын болон хувийн төлбөртэй сургуулиудад үйлдэгдэж байна. Манай охин хүртэл өртөж байсан“
“Үе тэнгийн дээрэлхэлт төвийн байршил дахь улсын болон хувийн төлбөртэй сургуулиудад үйлдэгдэж байна. Манай охин хүртэл өртөж байсан“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!