Бодонс цувралыг 3-1 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

"Сэлэнгэ Бодонс” болон “Омни Эрдэнэт Майнерс” багуудын цувралын дөрөв дэх тоглолтод Д.Казинс болон Жэй Скрабб нар сайн тоглолтоо үзүүлж 73:72 харьцаатайгаар Бодонс ялж цувралын харьцаа 3-1 боллоо. Бодонс хагас шигшээд шалгарахад ганц хожил үлдлээ. Энэ тоглолтод Д.Казинс 29, Жэй Скрабб 23 оноо авлаа.

Сайн мэдээ гэвэл Майнерсын А.Энхбаясгалан энэ тоглолтод эргэн ирж 16 оноо авлаа. Сүүлийн довтолгоог Майнерс хийсэн ч Г.Болор-Эрдэнэ алсын зайн шидэлтээ унагаж чадсангүй.

Эхний тоглолтод Бодонс 90:81 харьцаатайгаар хожсон. Харин “Омни Эрдэнэт Майнерс” цувралын хоёр дахь тоглолтод 85:80 харьцаатайгаар хожиж цувралыг тэнцүүлсэн. Харин гурав дахь тоглолтод Бодонс дөрвөн онооны зөрүүтэйгээр хожиж цувралын тэргүүллээ аваад байсан юм.

“Херо“ Б.Баатарыг “Үндэсний эв нэгдлийг бусниулах“ гэх үндэслэлээр тагнуулын байгууллагаас шалгаж эхэлжээ
“Херо“ Б.Баатарыг “Үндэсний эв нэгдлийг бусниулах“ гэх үндэслэлээр тагнуулын байгууллагаас шалгаж эхэлжээ
 
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
“The Mongolz” ESL Pro League Season 23 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!