
Valve компани “Counter-Strike 2” тоглоомд 4.7 ГБ хэмжээтэй томоохон шинэчлэлийг энэ сарын 23-нд хийлээ. Шинэчлэлтээр гурван хүний бүрэлдэхүүнтэй багууд өрсөлдөх “Rush” хэмээх шинэ горим нэмэгдэж, “Premier” горимын газрын зураг сонгох дарааллыг ч мөн өөрчилжээ.
“Rush” горимд багууд санамсаргүйгээр сонгогдох талбайд өрсөлдөж, эсрэг багийн цамхгийг эзлэх зорилготой. Эсрэг багийг устгасны дараа цамхгийг эзэлсэн буюу хугацаа дуусахаас өмнө зорилгоо биелүүлсэн баг тухайн раундыг авах аж.
Харин “Premier” горимд эхний баг нэг map хасах бол хоёр дахь баг хоёр map хасна. Дараа нь эхний баг дахин нэг map сонгон хасаж, үлдсэн дөрвөн газрын зургаас нэгийг санамсаргүй байдлаар сонгож тоглолтыг эхлүүлнэ.
Мөн тоглогчид зэвсгээ чимээгүйгээр дахин цэнэглэх боломжтой болж, мэргэн буудагчийн бууны дуранг буулгахад гарах дууг арилгасан байна. Прицелийн тохиргоог шинэчилж, шинэ загварууд нэмсэн бөгөөд анхдагч прицелийг “Динамик прицел” болгон өөрчилжээ.
Түүнчлэн Source 22-ыг шинэчилж, “Ancient”, “Cache”, “Mirage”, “Train” газрын зурагт зарим алдааг зассан байна. Steam-ийн тоглогчид клангийн тэмдэглэгээ тохируулах, C4 дээр наалт байрлуулах боломжтой болжээ.
Шинэчлэлтээр тоглолтын статистик, хөгжмийн тохиргоо болон зарим техникийн алдааг мөн зассан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!