Монголын шигшээ баг Шри Ланкийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмын эрэгтэйчүүдийн 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдөж буй Монгол Улсын шигшээ баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо Шри Ланкийн шигшээ багийн эсрэг хийж, ялалт байгууллаа.

Монголын шигшээ баг тус тэмцээний “А” хэсэгт Филиппин, Казахстан, Шри Ланкийн багуудтай багтсан бөгөөд хэсгийн эхний тоглолтоо Филиппиний шигшээ багтай хийж 12:19-өөр хожигдсон. Харин хоёр дахь тоглолтдоо Казахстаны шигшээ багийг 13:8-аар буулган авч, тэмцээний анхны ялалтаа байгуулсан.

Улмаар хэсгийн шатны сүүлийн тоглолтод Шри Ланкийн багийг хожсоноор Монголын шигшээ хоёр хожил, нэг хожигдолтой болж, хэсгээсээ хасагдах шатанд шалгарах эрхээ авчээ.

Ийнхүү Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын медалийн төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна. Хасагдах шатанд Монголын шигшээ багтай өрсөлдөх баг болон тоглолтын хуваарь хэсгийн бусад тоглолтын үр дүнгээр тодорхой болох аж

АН-ынхан “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ
АН-ынхан “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ
 
CS2-д томоохон шинэчлэлт гарч, 3v3 “Rush” хэмээх шинэ горим нэмэгдлээ
CS2-д томоохон шинэчлэлт гарч, 3v3 “Rush” хэмээх шинэ горим нэмэгдлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!