Ш.Адьшаа: Тэтгэврийн доод хэмжээг 2 сая төгрөгт хүргэх “ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ“ Сэлэнгэ аймагт үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 56 секунд

Ардчилсан ахмадын холбооны Ерөнхийлөгч Ш.Адьшаа Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

“Өөрчилье бүтээе” Үндэсний хөдөлгөөний хүрээнд "Ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 2 сая төгрөгт хүргэж, эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжье" ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой Ахмад настны тухай хуулийн хүрээнд ахмад настны эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэ үеэр Ардчилсан ахмадын холбооны Ерөнхийлөгч Ш.Адьшаа, "УИХ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Баттөмөр нарын 8 гишүүний хамт өргөн барьж, батлуулсан Ахмад настны тухай хуулийн өөрчлөлтийн хэрэгжилт хангалтгүй байна. Тиймээс Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, ахмад настны эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр аймгуудын Засаг дарга нартай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, 21 аймаг, нийслэлийн ахмадуудынхаа эрхийг хангах, хөгжил, оролцоог нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд онцгой анхаарч ажиллах зорилт тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тус аймгийн ахмадуудтай уулзан Ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 2 сая төгрөгт хүргэж, эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлтийн дэмжье ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийг зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлэг улс орон даяар өрнөхөөр бэлтгэл ажил хангагдсан" хэмээн онцлов.

Мөн тэрбээр, Ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 2 сая төгрөгт хүргэнэ гэхээр "Үнэхээр тийм боломж байгаа юу" гэж хамгийн түрүүнд дуу нэгтэйгээр асууж байна. Мэдээж боломжтой. Оюутолгой төслөөс Монгол Улс 2027 онд анх удаа ногдол ашиг авахаар болсныг Засгийн газар мэдэгдсэн. Хэрэв энэ үнэн бол 430 гаруй мянган ахмад настны тэтгэврийг нэмж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 2 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой. Үүнээс гадна Баялагийн сангийн тухай хуулийн хүрээнд стратегийн ордууд, АМНАТ-ын асуудал өсөн нэмэгдэх боломжууд байгаа. Тиймээс ахмад настны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 2 сая төгрөгт хүргэх асуудлыг хөндөж байна" гэлээ.

Харин хэлэлцүүлэгт оролцсон ахмадууд "Тэтгэврийн доод хэмжээг 2 сая төгрөгт хүргэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, төр, түмэндээ орхигдсон ахмад настнууддаа анхаарч, ахмадуудаа сонсдог хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад байгаагаа онцлов. Түүнээс гадна "Ахмад настан гэх ангиллаар ажил хөдөлмөр эрхлэх боломжоо хязгаарлуулж, нийгмийн харилцаанд орж чаддаггүй ганцаардмал нэгэн болдог байдлыг арилгаж, төрийн бодлого, түмэн олон нь ахмад настнуудаа алагчилж, ялгадаггүй нийгмийг хүсэж байна" хэмээн онцоллоо.

Ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 2 сая төгрөгт хүргэж, эрүүл мэнд, идэвхтэй амьдрал, хөдөлмөр эрхлэлтийн дэмжье ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өмнө нь Ховд аймагт зохион байгуулагдсан бол энэ удаад Сэлэнгэ аймаг амжилттай өрнөж өндөрлөлөө. 21 аймагт хүрэх хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцож, нийгмийн асуудлаа хамтдаа шийдэхийг Ардчилсан ахмадын холбооны Ерөнхийлөгч Ш.Адьшаа уриалав.

Ц.Сандаг-Очир: 20-иод гишүүн Ерөнхий сайдтай уулзаж байна
Ц.Сандаг-Очир: 20-иод гишүүн Ерөнхий сайдтай уулзаж байна
 
Стивен Адамс: “GTA 6” гарвал арваннэгдүгээр сард бүх лигийн тоглолтын өрсөлдөөний чанар буурна
Стивен Адамс: “GTA 6” гарвал арваннэгдүгээр сард бүх лигийн тоглолтын өрсөлдөөний чанар буурна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!