Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа.

Тодруулбал, хурлын үеэр Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэнэ гэв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой, жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, 400 хүнийг ажлын байраар хангах, 40 Мвт дулааны цахилгаан станц бүхий Нүүрс-пиролизийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ оны IV улиралд эхэлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгоод буй. "Чингис хаан баялгийн сан" нэгдэл өөрийн эзэмшлийн хувийг охин компани "Эрдэнэс ҮТП" ХХК-иар, нийслэл өөрийн хувийг "Нийслэлийн түншлэлийн сан хувийн сан ХОС ТЗК" ХХК-иар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг албаныхан мэдээллээ.

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөг танилцууллаа
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөг танилцууллаа
 
АН-ынхан “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ
АН-ынхан “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!