Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Туваан шүүхэд С.Эрдэнэ МАН-д найдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 49 секунд

Өчигдөр \2020.12.28\  АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэл хийж "АН өнөөдрөөс шонхор таурын хуучин байрандаа ажиллана. Намын ХЭГ-ын даргаар н.Цэрэнбатыг томилсон" гэж мэдэгдсэн. Харин энэ талаар Ц.Тувааны тэргүүлсэн АН-ын хэвлэлийн төлөөлөгчөөс лавлахад

“Өнөөдрийн байдлаар АН-ын үйл ажиллагаа Бодь цамхагт хэвийн явагдаж байна. Хотынхонд хониор туслая аянг хэрэгжүүлээд, гадуур түгээлтэнд явж байгаа учраас дарга нарт хов хөөцөлдөх зав алга. АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Нүрзэд, АН-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Туваан гишүүн хэвээрээ байгаа. С.Эрдэнэ дарга л өөрөө гэнэт ийм юм яриад байна. Өнөөдөр хэвлэлд танилцуулсан шийдвэрээ УБЕГ-аас яаж гаргуулж авсан юм бүү мэд. Дээд шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Тэрийг л хүлээсэн нь зөв байх” гэв.

С.Эрдэнийн тэргүүлсэн АН-ыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар дэмжих нь тодорхой болов. Цаашлаад Э.Бат-Үүл, Д.Баттулга нарын тэргүүлсэн хотын фракц буюу өмнөх нийслэлийн намын хороо,  нийслэлд цор ганц ялалт байгуулсан Сүхбаатар дүүргийн АН-ын хороо, МҮДН, Нэг ардчилал, шонхорын зарим гишүүд нэгдэх магадлалтай болсон гэж эх сурвалж мэдээлж байна. Бүртгэлийн байгууллага ч С.Эрдэнэд маш хурдан тамгыг нь өгсөн нь санамсаргүй хэрэг биш. Үүнд эрх баригч МАН-ын тоглолт орсон гэж ярих болов. Ийнхүү сүүлийн хэдэн жил үзэх харах юмгүй байсан АН-д шинэ сериал эхэллээ. Ийм дээрээ л тэд сонирхолтой байдаг л даа.

АН-ын дотор аль талыг нь дагах учраа олохгүй яваа гишүүд их байгаа гэнэ. Тэд хоорондоо “Х.Баттулга хэтэрхий их дайсан дуудсан юм. Фракц болгоны толгойлогчдыг шоронд хийгээд өөрийнхөө өмнөөс дугарах хүнгүй болгох айдсын аргаар АН-ыг удирдана гэж байхгүй. Ингэх гэж оролдсон бүх хүн бүтэлгүйтсэн гэж” ярих болжээ.

Үйл явдлыг дүгнэхэд "нэгдүгээр хүн" маань хөнгөн хөдөлжээ. Тэрээр АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр өөрийн дэд сайд байсан Ц.Туваан, ХЭГ-ын даргаар нутгийн дүү гэгдэх Н.Нүрздийг, нийслэлийн АН-ын даргаар өөрийн зөвлөх Д.Пүрэвдаваа, УИХ дахь АН-ын бүлгийг мөн л Баянхонгороос сонгогдсон “бидон” хэмээх Б.Ганбаатарт өгсөн. Учир АН-ын гол фракцын лидерүүд бүгд шоронд орсон. Нам, Ерөнхийлөгч хоорондын итгэлцэл бараг байхгүй болсон учраас 100% өөрийнхөө гэж тооцсон хүмүүсээр удирдуулахаас өөр сонголтгүй болсон. Ингэхдээ бас гурван зүйлийг дутуу тооцжээ.

  • Нэгдүгээрт АН-ын дүрэм маш эргэлзээтэй, ямар ч хувилбараар тайлбарлаж болох, АН-ын их хурлыг хийх төвөгтэй, ҮЗХ-ны гишүүдийн олонхи түүний эсрэг гэдгийг ойлгосонгүй.
  • Хоёрдугаарт АН-ын лидерүүд болох С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Д.Ганболд, Б.Болор, Бямбасайхан нарыг шоронд хорьж, Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарыг араас нь амжиж хонгилдох гэсэн тэмцэл “нам доторх бүхнийг өөрийнх нь эсрэг болгоно” гэснийг тооцоолсонгүй.
  •  Гуравдугаарт бүртгэл хариуцдаг агентлаг эрх баригч намын мэдэлд байгааг бодож үзсэнгүй.

Түүний дэргэд ийм зураг зурчих хэмжээний зөвлөх даанч алга байлаа. С.Эрдэнэ намын дарга хэвээрээ байгаа тохиолдолд Х.Баттулга дахин нэр дэвших гэдэг бараг боломжгүй. АН-ын ҮБХ-г С.Эрдэнэ одоохондоо хянаж байна. Тиймээс С.Эрдэнэтэй шүүхдэх, С.Эрдэнийг хонгилдох, С.Эрдэнэтэй ойлголцох гэсэн гурван сонголт гарч ирэв. Сүүлийн үед хууль шүүхийнхэн улс төрийн томоохон хэргүүдийг удаашруулах, хойшлуулах арга хэрэглэж бултах болсон гэх яриа саарал ордны тамхины цэг дээр яригдах болсон. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын хэрэг ийм шалтгаанаар удаашраад байгаа гэх мэдээлэл бий. “Одоо хангалттай сонгуулийн дараа юу ч болоо билээ” гээд “нитралддаг” хууль хяналтынханы дархлаа зөвхөн энэ үед  ажиллаад байгаа юм биш. Хоёр дахь зам бол хонгил. С.Эрдэнийг нийгмийн даатгалын сангийн 300 тэрбум төгрөгийн хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Гэвч түүнийг шоронд явуулбал нам доторх дайсны эгнээ нэгээр нэмэгдэнэ. АН-ын лидерүүдийг хонгилдож болсон, одоо хангалттай. Тунг нь хэтрүүлбэл сонгуулиар АН-ын хөл тэр чигээрээ эсрэг ажиллах аюултай гэж тайлбарлах хүн олон байна. Мөн л хууль шүүхийнхэн "нитралдаад" хонгилдож амжихгүй байх эрсдэл ч бий. Тиймээс Э.Бат-Үүлийн зөвлөснөөр ойлголцох гэдэг зам л хамгийн дөхөм харагдах болжээ. Гэвч С.Эрдэнэтэй ойлголцох гэхээр ард түмний 300 орчим тэрбум төгрөгийн хэргийг мартах хэрэгтэй болно. Дээр нь Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг оролдохоо байх гэсэн тохироотойгоор визээ авах нуман тулгуурт тэр оржээ. Ингэж байж нэр дэвших зам нээгдэнэ. Ийм уран аргыг харайцайнууд нь бодож олчихлоо.  Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын шийдэл юу байх бол?  

 

Монгол улсад 3 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ
Монгол улсад 3 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.