Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лигийн аваргууд хүснэгтийг тэргүүлэх эсэхийг шийдэх тоглолт өнөөдөр болно

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 23 секунд

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын тоглолтууд өнөөдөр албан ёсоор дуусна. Дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын хүлэгүүд” баг хүснэгтийг 18-8 амжилтаар тэргүүлж яваа. Аваргууд өнөөдөр хэсгээ тэргүүлж үлдэх үү гэдгээ шийдэх тоглолтоо “Ховд Шонхорууд” багийн эсрэг хийнэ. Энэ тоглолтод ялагдал хүлээвэл хүснэгтийн тэргүүн байраа алдаж “Эс Жи Эйпс” баг хүснэгтийг тэргүүлэх юм.

“Эс Жи Эйпс” багийн хувьд 18 хожил 9 хожигдолтойгоор улирлын тоглолтоо өндөрлүүлээд байгаа. Сүүлийн дөрвөн тоглолтод ялагдал хүлээсэн “Би Си Эйч Найтс баг” гуравдугаар байраар улирлаа өндөрлүүлж байна. Харин 2022-2023 оны улирлын аварга “Омни Эрдэнэт Майнерс” баг 4-өөр, Демаркус Казинсыг багтаа нэгтгэсэн “Сэлэнгэ Бодонс” 5-аар, “Ховд Шонхорууд” 6-аар, “Завхан Бродерс” 7-оор, “Дархан Юнайтед” 8-аар плэй-офф шатанд шалгарч байгаа юм.

Харин гурван улирал дараалан финалдсан “Бишрэлт Металл” баг сүүл мушгиж хөгжлийн лиг рүү шилжиж байна. Дээд лигийн хасагдах шатны тоглолт энэ сарын 28-нд эхэлнэ.

Б.Хэрлэн: Нара гишүүн уучлал гуйх байх. Бид хүлээцтэй хандъя гэж бодож байна
Б.Хэрлэн: Нара гишүүн уучлал гуйх байх. Бид хүлээцтэй хандъя гэж бодож байна
 
Э.Номундарь Азийн аваргыг мөнгөн медальтайгаар өндөрлүүллээ
Э.Номундарь Азийн аваргыг мөнгөн медальтайгаар өндөрлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.