Дээд лигийн хасаг шигшээ шатанд өрсөлдөж байгаа "Хасын Хүлэгүүд", "Хаан Шонхорууд" багуудын цувралын дөрөв дэх тоглолт маргааш болно. Хоёр багийн тоглолт маргааш 20:40 цагаас эхэлнэ. Цувралыг лигийн есөн удаагийн аварга "Хасын Хүлэгүүд" 2-1 харьцаатайгаар цувралыг тэргүүлж байгаа. Харин гурав дахь тоглолтод Шонхоруудын залуус 21 онооноос эргэн ирэлт хийж 86:83 харьцаатайгаар хожил байгуулсан. Тус тоглолтод Шонхоруудаас Байрон Уэсли 2, А.Баярхүү 16, Пэллэ Норвелл 14, Б.Батмандах 13, О.Өсөхбаяр 13 оноо авсан.
Харин цувралын эхний хоёр тоглолтод аваргууд ялалт байгуулсан. Эхний тоглолтод Хүлэгүүдийн 5-н тоглогч 10-аас дээш оноо авч 93:58 харьцаатайгаар хожсон. Харин хоёр дахь тоглолтод Хүлэгүүдийн том залуус сайн тоглолтоо үзүүлж 87:74 харьцаатайгаар хожсон. Тус тоглолтод А.Азбаяр 22 оноо, таван самбар МУГТ Б.Билгүүн 23 оноо авсан.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!