З.Энхболд: МАН өнгөрсөн 12 жилд мөнгө идэхээс өөр зүйл хийсэнгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 56 секунд

УИХ-ын дарга асан З.Энхболдоос тодрууллаа.

-Өнөөдөр АН-ын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүмүүстээ "Алтан гэрэгэ"-г гардууллаа. АН гишүүдээсээ авхуулаад үе шаттай шинэчлэл хийнэ гэж ярьж байна. Таны хувьд нэгэн цаг АН-ыг удирдаж явсан хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

-Өнөөдөр АН-ын гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж байна. Улс даяар бүгдээрээ шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаад, намын дараагийн дотоод сонгуулийн ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бидний зогсож байгаа энэ шат их учиртай. 1996 оны цагаан сараас 5 хоногийн өмнө Ардчилсан холбоо эвсэл гэдэг сонгуулийн эвслийг яг энэ шатан дээр зарласан юм. Би тэр үед сонгуулийн штабын дарга нарын нэг нь байж байгаад Монголын социал демократ нам, Үндэсний ардчилсан намынхан хоёр талаасаа цуглаад, анх удаа 75 жилийн дараа монголд АН сонгуульд ялсан нь тэр. Энэ их билэг дэмбэрэлтэй цэг. АН-ын анхны ерөнхий нарийн бичгийн даргаар 2000 онд томилогдсоноос хойш намын ажилд тасралтгүй оролцож байгаа. ямар ч намын хувьд дүрэм хамгийн чухал байдаг. 2000 оны дүрмийг 2017 онд өөрчилж, 17 жил мөрдсөн юм. Аль ч улс төрийн намын хувьд хамгийн гол зүйл нь бүх шатны сонгуульд оролцох явдал. Монгол Улсын сонгуулийн тогтолцоо ямар байна түүнд АН-ын дотоод сонгуулийн системийг адилхан болгох ёстой юм байна лээ. Ерөнхийлөгчийг монголын бүх ард түмэн сонгодог. 2017 оны манай намын дүрэмд намын дарга, аймаг сум, нийслэл хороодын төлөөлөгчдийг нийт гишүүн сонгодог болно гэж заасан байсан. Харин О.Цогтгэрэлийг дарга болоход өөрчилчихсөн байна лээ. Би О.Цогтгэрэлд хэлсэн. Чи буцаагаад дүрмээ 2017 оных шиг болго. Яагаад гэвэл АН-ын гишүүд бүгдээрээ намын даргаа сонгодог. Энэ чинь зөвхөн О.Цогтгэрэлийг сонгож байгаа хэрэг биш. 108 мянгуулаа нийлээд О.Цогтгэрэлийг сонгоно. Нийслэлийн намын гишүүд хэд байдаг юм. 100 мянга бол бүгдээрээ нийлээд Батцогтыг сонгоно. Дүүргийн гишүүд хэд байдаг юм. Бүгд нийлээд дүүргийнхээ намын даргыг сонгоно. Гэх мэтээр шат шатандаа сонгодог. Энэ дүрэм рүүгээ нэн даруй шилжих ёстой гэж би үзэж байгаа. Яагаад заавал нийт гишүүд даргаа сонгодог вэ гэхээр нийт гишүүдийн сонгосон хүн сонгуульд ялах магадлал өндөр байдаг.

-2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 онд парламентын ээлжит сонгууль болно. Та сонгууль өрсөлдөх бодол бий юу?

-Би энэ онд тэтгэвэртээ гарч байгаа. Ямар нэгэн сонгуульд оролцохгүй. Гэхдээ АН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм байна лээ. 2028 оны УИХ-ын сонгуульд олонх болох юм байна лээ. МАН-ыг 12 жил хүлээгээд улс орон дампуурч гүйцлээ. Тийм учраас сайдыг санадаг гэдэг шиг АН-ыг саначихсан байгаа учраас ялна.

-Та сая хоёр сонгуульд ялна гэж итгэлтэй хэллээ. Яаж мэдэж байгаа вэ?

-Цаг нь болчихсон. Яагаад гэвэл МАН мөнгө идэхээс өөр юм хийхгүй байна. 10 жилийн өмнө намайг УИХ-ын даргаа өгөхөд байсан утаа, түгжрэл, ажилгүйдэл хэвээрээ. Ганцхан юм өөрчлөгдсөн нь бүх барааны үнэ 5 дахин өссөн. Аймшигтай байна шүү дээ. Үүнд ард түмэн дүгнэлтээ хийх байх. МАН чаддагаараа мөнгөө л тараах байх. Тэр мөнгөнд нь хууртахааргүй болсон. Судалгааны дүн харвал тийм л харагдаж байна.

-60 хувийн өгөөжийг та юу гэж харж байна вэ?

-Тэр бол онигоо шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон татварыг төлөх үүрэгтэй. Тэр 60 хувийг хуульчилсан тохиолдолд бодитой болно. Хууль гарахгүй бол тэр чинь сайн дурын юм. Хэн ч төлөхгүй байж болно. Бодлого нь зөв гэхдээ хуульчлах хэрэгтэй.

Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулах, хамтран ажиллах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулах, хамтран ажиллах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
 
Ерөнхий сайд Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав
Ерөнхий сайд Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!