Г.Дамдинням: “Ард түмний өмч“ гэж хийрхэж, “Төр авна“ гэдэг аюултай үгс хэт их моданд орвол юу болдгийг харцгааж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

АНУ-ын тусгай хүчний алба хаагчид Каракас хотоос Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагаа явуулсан талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж буй.

Тэгвэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өөрийн твиттер хуудаснаа "Хамгийн анхны болгоомжлол төрсөн сэдэв бол газрын тосны үнэ, нийлүүлэлтийн хөдөлгөөн бидэнд яаж тусах бол. Зөвхөн шатахуунаар тогтохгүй их олон зүйлд нөлөөлнө дөө.

Ухаантай л байхгүй бол "Ард түмний өмч" гэж хийрхэж нэр барих, "Төр авна" гэдэг ариун сэдэлтэй ч аюултай үгс хэт их моданд орвол юу болдог гэдгийг харцгаасан өдрүүд үргэлжилж байна даа.

Дэлхийн хамгийн хурдан хөгжиж байсан оронд тооцогддог байв. Одоо гэтэл өөрсдийн популист улстөрчдийн үйл лайгаар...

Байгалийн баялагтай, тэр дундаа газрын тостой орон хэцүү. Баялгийн үндсэрхэг үзэл хаа хүрч баларч болдог гэдгийг харж тунгаацгаавал..." гэжээ.

ДАРГА УЛС: 365 хоногт 325 хүнийг дарга болгосон ТОМИЛГОО хийгджээ
ДАРГА УЛС: 365 хоногт 325 хүнийг дарга болгосон ТОМИЛГОО хийгджээ
 
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!