Г.Дамдинням: Монгол Улсаа шатахууны хэт хамаарлаас гаргахын төлөө хичээж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 8 секунд

Сүүлийн өдрүүдэд шатахууны тасалдал дахин үүссэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Ард түмнээ шатахуунд хонон өнжин дугаарлуулж, үнэтэйг нь шахсаныхаа төлөө Г.Дамдинням байтугай, ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлах хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хариу тайлбар хийлээ. Тэрбээр "Арай ч ингэж "Үнэтэйг нь шахаж байна" гэж гүтгэж болохгүй л дээ. Л.Мөнхбаясгалан гишүүн та манай яамныхантай цуг импортлогч компаниудын агуулахад очиж, хил, гаалийн тоон мэдээг тулган үзэж хамтран ажиллахыг урьж байна. Аж ахуйн нэгжүүд орж ирсэн болгоныг түргэн шуурхай түгээж байна.

Түгээгч, жолооч, хил, гааль, тээврийн цагдаа, төр, хувийн хэвшил гар нийлээд ажиллаж байна. Эргэн тойронд дайн дажинтай. 100 хувь бусдаас импортолдог Монгол Улсад хүссэний хэрээр шатахуун олдохгүй байгаа нь үнэн. Шатахуун бол зөвхөн ихийг олж ирэх тухай өрөөсгөл асуудал биш юм. Импорт, олон эх үүсвэр, нөөцлөх хүчин чадал, газрын тосны үйлдвэр, хайгуул гэсэн иж бүрэн бодлого, шийдэл билээ.

•Гучаад жилийн хоосон яриаг дуусгаж, нөөцийн савны хүчин чадлыг нэмж байна

•Олон эх үүсвэрээс импортолж эхэллээ

•Газрын тосны үйлдвэрийн хөрөнгө санхүүжилтийг гацаанаас гаргаж, ажил нь эрчээ авлаа.

•БНХАУ-ын хөрөнгө оруулагчтай үүссэн 10 гаруй жилийн маргааныг цэглэж, газрын тосны хайгуул, олборлолтоо эрчимжүүлж байна

•Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн болголоо. Яг одоо Япон улстай хамтран Монгол Улсын стратегийн нөөц хадгалах савны хөрөнгө санхүүжилтийн талаар зарчмын тохиролцоонд хүрээд явж байна. Өөр улс орнуудад очиж ажиллана. Монгол Улсаа шатахууны хэт хамаарлаас гаргахын төлөө хичээн ажиллаж байна. Үр дүн гарч байна. Улам илүү хичээнэ. Дэлхийн байдлыг бид өөрчлөхгүй боловч өөрөөсөө хамаарах бүхнийг хийх нь та бидний үүрэг. Олон улсын нөхцөл байдлыг ойлгон, хүлээцтэй хандаж байгаа хүн бүрд талархал илэрхийлье. Монголчууд эвдрэлцэж бус эвлэлдэж, хүндийг даван туулж чадна гэдэгт итгэл төгс байна" гэжээ.

Л.Мөнхбаясгалан: Ард түмнээ шатахуунд хонон өнжин дугаарлуулж, үнэтэйг нь шахсаныхаа төлөө  Г.Дамдинням байтугай, ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлах хэрэгтэй
Л.Мөнхбаясгалан: Ард түмнээ шатахуунд хонон өнжин дугаарлуулж, үнэтэйг нь шахсаныхаа төлөө Г.Дамдинням байтугай, ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлах хэрэгтэй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!