Бид алхам алхмаар дарга нийгэм рүү алхсаар байгааг өнгөрөгч 2025 онд хийгдсэн томилгоонууд баттай гэгч нь нотлон харууллаа. Хийсэн ажил, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь бус хийсэн томилгоонууд нь л ТОДОРЛОО. Нэг жилийн дотор 325 хүн даргын "виз" даруулав. Энд Засгийн газар, УИХ, ЕТГ нэмээд агентлаг, газрын дарга нараас авхуулаад бүх шатны дарга нарын томилгоо багтаж байна. Урьд жилүүдтэй харьцуулахад даргын томилгоо хамгийн их хийгдсэн жил гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Тоо баримт нь ч үүнийг баталж байна.
Нэгэнт даргын эгнээнд элсчихсэн л бол чи хамаг "бүдүүн" даргынхаа хэлсэн бодлого байтугай бодлыг нь ч хамаагүй дэмжих үүрэг хүлээнэ. Яг энэ завсарт бидний ардчиллын үнэ цэнэ гээгдэж, олон ургалч үзэл хүчгүйдэж байна.
Тэгвэл "даргын виз" даруулсан хүмүүстэй танилцъя.
-2025 ОНД: Засгийн газрын түвшинд 24 сайд орж, гарч томилогджээ-
2025 онд бий болсон улс төрийн онцгой үйл явц бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч, шинэ Засгийн газар бүрэлдсэн үйл явц юм. Хэдийгээр Г.Занданшатарыг дангаараа засгаа барих болов уу гэх таамаг олон нийтийн дунд байсан ч тэрбээр хамтарсан ЗГ хэлбэрээр ажлаа үргэлжлүүлсэн юм. Энэ хугацаанд ЗГ-т нэлээдгүй хөл хөдөлгөөн үүссэн бөгөөд шинээр гурван сайд хөл тавьсан. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарын оронд Б.Энхбаяр, Шадар сайд С.Амарсайханы оронд Х.Ганхуяг, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын оронд М.Бадамсүрэн нар орж ирсэн юм.
- Ерөнхий сайд Г.Занданшатар
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Н.Учрал
- Шадар сайдаар С.Амарсайхан
- Шадар сайдаар Т.Доржханд
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Бямбацогт
- Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
- Сангийн сайдаар Б.Жавхлан
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Л.Мөнхбаатар
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням
- Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Б.Батбаатар
- Боловсролын сайдаар П.Наранбаяр
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакир
- Зам, тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ч.Ундрам
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Э.Бат-Амгалан
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Э.Батшугар
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
- Эрүүл мэндийн сайдаар Ж.Чинбүрэн
- ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр
- Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайдаар Ж.Энхбаяр
- Шадар сайдаар Х.Ганхуяг
- ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилсон.
-2025 ОНД: Шинээр 16 дэд сайд томилогдов-
Оны эцэст нэлээдгүй хэл ам дагуулж, Г.Занданшатарын Засгийн газрын "эмзэг цэг" болохоо шахсан дэд сайд нарын томилгоо. Нийт 16 дэд сайдыг томилсон бөгөөд Ардчилсан намынхны зүгээс эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед эл томилгоогоо эргэж харахыг шаардсан. Хэрэв харахгүй тохиолдолд Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг цуглуулна гэж мэдэгдсэн эцэс сүүлдээ хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсанаар намрын чуулган өндөрлөсөн юм.
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн
- Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
- Сангийн дэд сайд Б.Хулан
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин
- Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир
- Боловсролын дэд сайд Д.Гантулга
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо
- Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд С.Энхболд
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү
- Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн
- Эрүүл мэндийн дэд сайд Г.Номинг томилсон.
-2025 ОНД: Зөвлөхүүдийн эгнээ 15-аар тэлэв-
Ерөнхий сайдын зөвлөхөөр:
- Б.Даваадалай – ЕС-ын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга
- А.Энхзул – Ерөнхий сайдын зөвлөх
- Х.Цогтбилгүүндарь – Ерөнхий сайдын зөвлөх
- С.Тамир – Ерөнхий сайдын зөвлөх
- Г.Өлзийбүрэн -Ерөнхий сайдын зөвлөх
- Г.Батжаргал – Ерөнхий сайдын зөвлөх
- Б.Энх-Ундрам – Ерөнхий сайдын зөвлөх
- Ж.Болд – Ерөнхий сайдын зөвлөх
Ерөнхийлөгчийн зөвлөхөөр:
- Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр Г.Ганболд,
- Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Д.Ихбаярыг томилж байв
УИХ-ын даргын зөвлөхөөр: Тус албан тушаалд орон тооны таван зөвлөх ажиллана. УИХ-ын дарга томилогдоод удаагүй байгаа тул зарим зөвлөхийн тушаал хараахан албажаагүй байна.
-2025 ОНД: Улс төрийн намуудын удирдлагын түвшинд 52 томилгоо хийгдэв-
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор тухайн онд намууд намын үндсэн дүрэм, хөтөлбөрөө УДШ-д хүргүүлж, батлуулах үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор намууд дотоод сунгаагаар намын дарга, удирдлагын бүтцээ ч өргөн бүрэлдэхүүнээр шинэчилсэн юм. Тухайлбал, МАН шинээр Удирдах зөвлөлөө 39 гишүүнээр, Бага хурлын гишүүдээ 118 хүнээр нэмэгдүүлсэн юм.
Улс төрийн намын хүрээнд:
- МАН-ын даргаар Н.Учрал
- АН-ын даргаар О.Цогтгэрэл
- ХҮН намын даргаар Т.Доржханд /улиран/
- ХҮН намын ЕНБД Д.Гантулга
- АН-ын ҮБХ-ны даргаар О.Амгаланбаатар
- МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр
- МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар
- МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг
- МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва
- МАН-ын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн
- МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Б.Чойжилсүрэн
- МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Хотын дарга асан Д.Сумъяабазар
- МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан
МАН-ын Удирдах зөвлөлд 39 гишүүн сонгогдов. Үүнд:
- Ерөнхий сайд Г.Занданшатар
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал
- УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан
- УИХ-ын гишүүн У.Отгонбаяр
- УИХ-ын гишүүн З.Мэндсайхан
- УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
- УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
- УИХ-ын гишүүн Б.Уянга
- УИХ-ын гишүүн Ч.Номин
- УИХ-ын гишүүн М.Мандхай
- УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа
- УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар
- УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа
- УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг
- УИХ-ын гишүүн Б.Хэрлэн
- Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар
- НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин
- СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Жавзандорж
- СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг
- Ерөнхий сайдын зөвлөх А.Энхзул
- Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
- Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар
- Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва
- Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр
- Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг
- Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн
- Нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар
- Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан
-2025 ОНД: 29 хүн гадаад улс руу томилогджээ-
2025 оны эхээр улс төрөөс холдоогүй, гишүүний суудлаас буугаад удаагүй байгаа эрхмүүд гадаад руу консул, Элчин сайд, зөвлөх, газрын даргаар томилогдсон нь олны анхаарлыг татсан. Үүнд:
- Хятадын онцгой бүс дэх консулаар Д.Одбаяр
- Бусан хотод суух Ерөнхий консулаар Ц.Жадамбаа
- Эрээн хотод суух Ерөнхий консулаар ХҮН намын З.Лхагвадорж
- АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар АН-ын дарга асан С.Эрдэнэ
- Польш Улсад суух Элчин сайдаар Н.Оюундарийг
- БНХАУ-д Элчин сайд Н.Энхболд
- ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны Элчин зөвлөхөөр Ц.Мөнхцэцэг
- БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Б.Жаргалмааг томилсон юм.
Намрын чуулган хаахтай зэрэгцэх шахам Ерөнхийлөгчөөс санал болгосон 21 Элчин сайдыг УИХ-аар дэмжсэн байдаг. Эдгээрт:
- Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг
- Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржраагийн Мөнхтөрийг;
- Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг;
- Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидын Баттөр
- Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганбаатарын Хулан
- Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатар
- Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доньжчимбуугийн Бямбадорж
- Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дансрангийн Булган
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүмбэрийн Мөнхжин
- Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Батжаргал
- Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дэмчигийн Тэгшжаргал
- Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Даваа
- Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганболдын Уянга
- Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Лхагвасүрэн
- Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямцэрэнгийн Энхтайван
- Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргил
- Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормаа
- Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амгалангийн Ананд
- Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанжавын Өлзийт
- Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюу
- Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөрийг томилсон.
-2025 ОНД: Парламентын түвшинд 23 дарга томилогдов-
Энэ намрын чуулганаар парламентын түвшинд дарга, цэргийн сандал суудал нэлээдгүй их асуудал дагуулсан. Үүнд:
- УИХ-ын даргаар Н.Учралыг,
- Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Дав.Цогтбаатарыг,
- УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг,
- УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг,
- УИХ-ын Бүсчилсөн хөгжлийн дэд хорооны даргаар М.Бадамсүрэн
- Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга С.Зулпхар
- Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд
- Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Б.Уянга
- УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Даваасүрэн
- УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Н.Наранбаатар
- УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Б.Найдалаа
- Аялал жуулчлалын дэд хорооны дарга Н.Батсүмбэрэл
- УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар О.Номинчимэг
- АБГББХ-ны даргаар гишүүн Г.Тэмүүлэнг улируулан
- УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Баярбаатар /Б.Хэрлэнгийн өмнө/
- УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаас Б.Баярбаатарыг чөлөөлж Б.Хэрлэнг,
- Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг
- ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга О.Батнайрамдал
- Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга М.Мандхай
- Агаар, орчны бохирдлын дэд хороо Н.Алтаншагай
- Инновац, цахим бодлогын дэд хорооны дарга Ч.Анарыг томилов.
Намын бүлгийн түвшинд:
- УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг,
- УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Э.Болормааг томилов.
-2025 ОНД: ТӨХК-иудад 78 хүн бүтээмж, хяналтын менежерээр томилогдов-
2025 оны хавар төрийн өмчит компаниудад хяналт тавьж, бүтээмжийг сайжруулна ганган "гуншинтай" менежерүүд томилогдож байв. Үүнийг нь харин олон нийт "Хоёдугаар ээлж хоолондоо орж байна" хэмээн харж байсан цаг саяхан. Тэднийг саяхан дэд сайд нарын томилгоо явах үеэр эдгээр бүтээмж, хяналтын менежрүүдийг чөлөөлсөн юм. Тэд багадаа 5-7 сая төгрөгийн цалинтай ажиллаж байв.
Томилогдсон хүмүүсээс жишээ татвал:
- Шивээ овоо ХК-ийн бүтээмж хариуцсан менежерээр Г.Батзам, хяналт хариуцсан менежерээр Б.Анхбаяр
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын Бүтээмж хариуцсан менежерээр М.Оюунчимэг, хяналт хариуцсан менежерээр Б.Даваацэрэн
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хяналт хариуцсан менежерээр Г.Одхүү, бүтээмж хариуцсан менежерээр Д.Баярбилэг
- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хяналтын менежерээр И.Мөнхжаргал, бүтээмжийн менежерээр Г.Цогнэмэх, цахим хөгжил хариуцсан хяналтын менежерээр Н.Сүхбаатар, засаглал ил тод байдал хариуцсан менежерээр М.Жаргалсайхан
- Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хяналтын менежерээр Н.Пунцаг, бизнес хөгжил хариуцсан менежерээр томилогдсон С.Баярмөнх, бүтээмжийн менежерээр Б.Мөнхболд гэх мэтээр томилогдсон юм.
-2025 ОНД: ТӨХК, ТӨҮГ-ийн түвшинд 23 хүнийг томилжээ-
УДИРДЛАГЫН ТҮВШИНД:
- "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын дарга Д.Тогтохсүрэнг,
- УИХ-ын гишүүн асан А.Амартүвшинг “Эрчис монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар,
- “Хөтөл цемент шохой” ХХК-ийн захирлаар Л.Ганбаатарыг,
- “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Отгонболдыг,
- Нийслэлийн "Налуу-Ухаа" Эдийн засгийн тусгай бүсийн захирагч Д.Отгонсүрэнг,
- Гэрлэх ёслолын ордны захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулыг,
- Агро-сити тусгай бүсийн захирагчаар НИТХ-ын төлөөлөгч Г.Батбаярыг,
- “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг,
- “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн даргаар Д.Ундармааг,
- Тархмал эрчим хүчний дэд бүтэц ХХК-ийн захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзоригийг,
- Нийслэлийн Соёлын төв өргөөний захирал Л.Ариунтуяаг,
- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг,
- “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын захирлаар НИТХ-ын төлөөлөгч Д.Жавхланг,
- "Тавантолгой төмөр зам" захирлаар Х.Пүрэвжаргалыг,
- Багануур ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Отгонболдыг,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ-өөр У.Бямбасүрэнг,
- “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын БЭТ-өөр Н.Тавинбэхийг томилсон.
ТУЗ-ИЙН ТҮВШИНД:
- Тархмал эрчим хүчний дэд бүтэц ХХК-ийн ТУЗ-ийн даргаар НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшинг,
- “Ус сувгийн удирдах газар” УЗ-ийн гишүүдээр Ж.Батбаясгаланг,
- “Ус сувгийн удирдах газар” УЗ-ийн гишүүнээр НИТХ-ын НБД Д.Бадарсан
- “Ус сувгийн удирдах газар” УЗ-ийн гишүүнээр НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх
- “Ус сувгийн удирдах газар” УЗ-ийн гишүүнээр Б.Мөнхбат
- “Ус сувгийн удирдах газар” УЗ-ийн гишүүнээр Э.Одонтуяаг томилж байв.
-2025 ОНД: Яам, агентлагийн түвшинд 32 хүн томилогджээ-
- ХГБХХЕГ-ын даргаар Б.Баярсайханг,
- Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргалыг,
- Үндэсний геологийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Мөнхбилэгийг,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг,
- Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Д.Оюунцэцэгийг,
- Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Э.Билэгтийг,
- АМГТГ-ын даргаар П.Баянбаатарыг,
- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Ц.Борхүүг,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг,
- Хил хамгаалах ерөнхий газрын даргааар Ж.Бямбасүрэнг,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг,
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржаныг,
- Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны даргаар А.Адилбишийг,
- ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг,
- ЭМДЕГ-ын даргаар С.Энхболд,
- ЭМДЕГ-ын дарга С.Энхболдыг чөлөөлсний дараагаар Ц.Батбаатарыг,
- АҮЭБЯ-ны ТНБД-аар Б.Дашпүрэвийг,
- Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар Э.Баттулгыг,
- Гаалийн ерөнхий газрын даргаар Г.Энхтайванг,
- ШШГЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Намсамандыг,
- МИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэнг,
- БОУАӨЯ-ны ТНБД-аар Ш.Батбаярыг,
- ЗТЯ-ны ТНБД-аар Б.Насантогтохыг,
- ССАЖЗЯ-ны ТНБД-аар Б.Бат-Эрдэнийг,
- БОУАӨЯ-ны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Т.Золбаярыг,
- ЭХЯ-ны ТНБД-аар Б.Ерэн-Өлзийг,
- "Шинэ Хархорум" хотын захирагчаар Л.Халтарыг,
- Хүннү хотын захирагч М.Батбаярыг,
- Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Батзанданг,
- Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагч Б.Саранчимэгийг,
- СЭМҮТ-ийн захирлаар Г.Ууганцэцэгийг,
- ХСҮТ-ийн захирлаар Ц.Батболдыг томилов.
-2025 ОНД: АТГ, прокурор, аудит болоод Монголбанкны Ерөнхийлөгчийг томилов-
Бүрэн эрхийн хугацаатай нь холбоотойгоор улираан ажиллуулах эсэхийг нь шийдвэрлэдэг хэд хэдэн албан тушаал бий. Эдгээрт, Ерөнхий прокурор, түүний орлогч, Монголбанкны Ерөнхийлөгч, Ерөнхий аудитор зэрэг албан тушаалууд багтдаг. Тэгвэл энэ онд:
- Улсын ерөнхий аудитороор С.Магнайсүрэн
- Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан
- Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат
- Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдаваа
- Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томиллоо.
-ЕТГ, УИХТГ тэргүүтэй албадын дарга нарын ТОМИЛГОО-
Оны сүүлээр багагүй томилгоо өрнөсний нэг нь газар, албадын дарга нарын томилгоо юм. УИХТГ, ЕТГ-ын дарга нар улс төрийн томилгоодтой холбоотойгоор өөрчлөгдсөн. Тухайлбал,
- ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар Ш.Раднаасэдийг /Д.Мөнх-Эрдэнэ дэд сайдаар томилогдсон/
- ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөр /Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсон/
- УИХ-ын ЕНБД-аар Л.Өлзийсайхан /УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн асуудалд нэр холбогдсоны дараагаар шинэ УИХ-ын дарга томилогдсоноор Б.Баасандоржийг чөлөөлсөн/
Мөн шүүхийн шийдвэртэй холбоотойгоор Бригадын генерал Р.Чингисийг буцаан албанд нь томилсон боловч Дотоодын цэргийн ангид гарсан цэргийн дэглэлттэй холбоотой асуудлаар түүнийг шинэ оноор чөлөөлсөн.
-2025 ОНД: 25 төрийн албан хаагч "шат ахих" томилгоогоо УИХ-аар дэмжүүлэв-
Хуульд заасны дагуу бүрэн эрх нь дуусаж буй зарим төрийн албан хаагчдын парламент чөлөөлж, томилдог. Тэгвэл энэ онд дараах албан тушаалтнууд УИХ-аар орж томилогдов.
- ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Х.Эрдэм-Ундрах,
- ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Ч.Баянжаргал,
- Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамц,
- Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргаар М.Буяндэлгэр,
- Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр О.Оч,
- Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Ч.Сайнбилэг,
- Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр С.Халиунаа,
- Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Б.Энхбаяр,
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Саруул,
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Ш.Хандсүрэн,
- Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Н.Ууганбаатар,
- Монголбанкны Хяналтын зөвлөлийн С.Лхагвадорж,
- Монголбанкны Хяналтын зөвлөлийн Г.Тэлмэн,
- Монголбанкны Хяналтын зөвлөлийн Т.Тэлмэн,
- Монголбанкны Хяналтын зөвлөлийн У.Хосжаргал,
- Монголбанкны Хяналтын зөвлөлийн Д.Энхжаргал,
- Монголбанкны Хяналтын зөвлөлийн Г.Эрдэнэбаяр,
- Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Н.Батнасан,
- Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Р.Даваадорж,
- Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Б.Мөнхзаяа,
- Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Б.Энх-Амгалан,
- Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Ө.Гэрэлт-Од,
- Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа,
- Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Ц.Амартөгс,
- Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Б.Төгсцэнгэл нарыг томилсон.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!