“Мэдээлэл холбооны сүлжээ“ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зар

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 6 секунд

“МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” ТӨРИЙН ӨМЧИТ ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, 81 дүгээр зүйлийн 81.5.1 дэх заалт, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн дүрмийн 9.6.5, 9.17.1 дахь заалт, 10.6 дахь хэсэг, Гүйцэтгэх захирлын албан тушаалын тодорхойлолтыг тус тус үндэслэн “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1. Мэдээлэл харилцаа холбооны технологиуд /0616/, Электроник автоматжуулалт /0714047-0714096/, Эрх зүй /0421016/, Төрийн удирдлага /0413066/, Эдийн засаг /0311016/, Бизнесийн удирдлага /0413016/ мэргэжилтэй байх.

2. Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Монгол Улсын мэргэшсэн, зөвлөх инженер байх.

3. Төрийн алба, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан, харилцаа холбооны салбарт 15-аас доошгүй жил ажилласан байх.

4. Бизнесийн томоохон хэлцэл дээр ажиллаж байсан туршлагатай, компанийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, төр, бизнесийн салбарын уялдааг ханган ажиллах мэдлэг туршлагатай байх.

5. Англи хэл эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах чадвартай байх.

6. Компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх.

7. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх, төрөл, садан зэрэг холбоогүй байх.

8. Компани болон компанийн нэгдлийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх. /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;

9. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил албан тушаал эрхлээгүй байх.

10. Тодорхой албан тушаал эрхлэх, эсхүл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, ял шийтгэл хүлээгээгүй байх.

11. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх.

12. Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх;

13. Салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй байх.

НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:

1. Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6 хэмжээтэй);

3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

4. Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;

5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Оршин суугаа газрын тодорхойлолт, эсхүл лавлагаа /E-Mongolia/;

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон хүлээж байгаа эсэх талаарх тодорхойлолт /E-Mongolia/;

9. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн төв байрны 304 тоот, Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Сугаррагчаа. Утас: 88887178.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн баримт бичгийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11:00 цаг хүртэл хүлээж авна.

Сонгон шалгаруулалт нь 1) Материалын бүрдэл шалгах 2) Нийтлэг болон тусгай шаардлагыг үнэлэх 3) Тестийн шалгалт гэсэн 3 үе шаттай явагдана.

Анхаарах зүйлс:

1. Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороонд гэж хаяглан, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ;

2. Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;

3. Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана;

4. Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Цэрэг зодсон асуудалд хариуцлага алдсан гэж үзэн, Р.Чингис нарын 3 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Цэрэг зодсон асуудалд хариуцлага алдсан гэж үзэн, Р.Чингис нарын 3 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
 
Цагаан сар хоёрдугаар сарын 18-нд болно
Цагаан сар хоёрдугаар сарын 18-нд болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!