Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэрэг зодсон асуудалд хариуцлага алдсан гэж үзэн, Р.Чингис нарын 3 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

Энэ сарын 24-нд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнээ зодсон хэрэг гарч, цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Түүнчлэн, Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн анги, салбарын үйл ажиллагаа, хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмүүдийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/176 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн санал, дүгнэлт гарчээ.

Дээрх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн дагуу Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Д.Манлайбаатар, мөн ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга Д.Отгонбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

“Монголын төмөр зам” ТӨХК 8,7 сая тонн ачаа тээвэрлэв
“Монголын төмөр зам” ТӨХК 8,7 сая тонн ачаа тээвэрлэв
 
АЙЛЧЛАЛ: УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
АЙЛЧЛАЛ: УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.