ЭСЯ: Японы Аомори мужид 7.6 баллын газар хөдлөлт болж, тухайн бүс нутагт оршин сууж буй Монгол иргэдийг аюулгүй газарт шилжихийг анхааруулж байна

Огноо
Унших
0 минут 58 секунд

Японы Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд 7.6 баллын газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлтийн улмаас Аомори, Иватэ мужийн Номхон далайн эрэг орчмоор ойролцоогоор 3м өндөртэй цүнами болно хэмээн Цаг уурын албанаас анхааруулж, тухайн бүс нутгийн иргэдийг аюулгүйн мэдээлэл өгтөл аюулгүй газарт нүүн шилжихийг анхааруулсан байна.

Улмаар Японы Засгийн газраас өчигдөр 23:16 цагт тусгай ажлын хэсэг байгуулж, гамшгийн талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. Тиймээс газар хөдлөлт болсон бүс нутагт оршин сууж буй Монгол иргэдийг анхаарал болгоомжтой байж, аюулгүй газарт шилжихийг анхаарууллаа.

Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яам

ТББХ: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол лхагва, пүрэв гарагт шилжүүлдэг байх хуулийн төслийг хэлэлцэнэ
ТББХ: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол лхагва, пүрэв гарагт шилжүүлдэг байх хуулийн төслийг хэлэлцэнэ
 
АТҮТ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдлээ
АТҮТ: Үйлчилгээний үнэ тариф шинэчлэгдлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!