Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим алба хаагчдад төрийн дээд одон, медаль гардууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 41 секунд

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа.

Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон тус яамны удирдлагууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү болон харьяа агентлаг байгууллагуудын удирдлагууд гардуулан өглөө.

“Цэргийн гавьяаны одон”-оор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн хувцас, хангалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Оюунцацрал;

“Цэргийн хүндэт медаль”-иар дэд хурандаа Э.Алтанцэцэг, дэд хурандаа Х.Баясгалан, дэд хурандаа Д.Есөн-Эрдэнэ, дэд хурандаа Ц.Баяртбаатар, дэд хурандаа Б.Батцэцэг, дэд хурандаа Г.Зоригтбаатар, дэд хурандаа Д.Энхбаяр, дэд хурандаа Б.Бадамлянхуа, дэд хурандаа Ц.Хэрлэн, дэд хурандаа Б.Наранмижид, хошууч Д.Баатарчулуун, хошууч Б.Хүрэлсүх, хошууч М.Батбилэг, хошууч Б.Содбаяр, дэд хурандаа Г.Ууганбаяр, хошууч Д.Цэрэнчимэд, хошууч А.Сугарнацаг, хошууч Ц.Баттулга, хошууч, С.Оюунчулуун, хошууч Н.Болормаа, хошууч Б.Лочин, хошууч Ч.Шонхор, хошууч М.Өлзиймөнх, хошууч З.Алтансувд, хошууч Э.Оюунтай, хошууч Л.Уянга, хошууч Б.Бямбадорж, хошууч Б.Отгонбаатар, хошууч И.Золзаяа, хошууч О.Баярцогт, хошууч С.Түвшинжаргал, хошууч Ц.Цогзолмаа, хошууч О.Төмөр-Очир, хошууч Б.Баярмагнай, хошууч Э.Сугарсүрэн, хошууч Б.Нармандах, ахмад Б.Чингэс, Ж.Цэрэнмаа, ахмад Д.Мягмарсүрэн, ахмад М.Хажидмаа, ахмад Д.Алтансүх, ахмад Н.Жавхланбаяр, ахмад Ж.Болдбаяр, ахмад Б.Ариунболд, ахмад Д.Дашбаатар, ахлах дэслэгч А.Ганбаатар, ахлах дэслэгч Г.Золжаргал, ахлах дэслэгч Ч.Алтанбаатар, ахлах дэслэгч Б.Беколат, ахлах дэслэгч Ө.Энхбаяр, дэслэгч Э.Отгонбат, дэслэгч А.Алтанчимэг, дэслэгч Ж.Ууганбаяр, дэслэгч Н.Сүүндалай, ахлах ахлагч, Б.Энхжаргал, ахлах ахлагч Т.Чинзориг, ахлах ахлагч Т.Уранчимэг, ахлах ахлагч О.Батцэцэг, ахлах ахлагч Б.Болормаа, ахлах ахлагч Б.Нурлан, ахлах ахлагч Б.Мөнхзул, ахлах ахлагч Д.Баярбаясгалан, ахлах ахлагч Б.Бямбачулуун нарын 63 алба хаагч;

“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, ахмад Б.Мөнхжаргал нар тус тус шагнагдлаа.

Хоригдол, хоригдогчдын түр хугацааны эргэлт, уулзалтын болон хөгжлийн бэрхшээлтэй хоригдогчийн өрөөг шинээр тохижуулж, ашиглалтад орууллаа
Хоригдол, хоригдогчдын түр хугацааны эргэлт, уулзалтын болон хөгжлийн бэрхшээлтэй хоригдогчийн өрөөг шинээр тохижуулж, ашиглалтад орууллаа
 
Н.Учрал: Дэд сайдыг бүтээмжийн менежер гээд нэрлэчихвэл болчих юм шиг арга заль хэрэглэж ирсэн
Н.Учрал: Дэд сайдыг бүтээмжийн менежер гээд нэрлэчихвэл болчих юм шиг арга заль хэрэглэж ирсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!