Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш буюу арванхоёрдугаар сарын 4-ний 10.00 цагт Монгол хэл бичиг, Түүх, Англи хэлний шалгалтаар эхэлнэ. Харин арванхоёрдугаар сарын 5-нд Хими, Газар зүй, Нийгэм судлал, 6-нд Биологи, Математик, Орос хэл, 7-нд Физик, Монгол хэлний хичээлийн шалгалттай.

Өвлийн элсэлтийн шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд хамрагдах боломжгүй. Харин 2025 оны зургаадугаар сар болон түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй сурагчид хамрагдах боломжтой хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд 2026 онд нийт 53.74 км авто замыг шинээр тавина
Нийслэлийн хэмжээнд 2026 онд нийт 53.74 км авто замыг шинээр тавина
 
Тавдугаар сар дуустал 20% cashback
Тавдугаар сар дуустал 20% cashback
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.