Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотуур хувцастайгаа ажилласан сувилагч “Заспорт“ брендийн нүүр царай болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

Цар тахлын эхэн үед нэвт гэрэлтдэг хувцас өмсөн ажлаа хийж байсан ОХУын сувилагч эмэгтэй цахим орчинд нэлээн шуугиан тарьж байсан. Надежда Жукова өдгөө ОХУ-ын тамирчдын олимпод оролцохдоо өмсдөг спорт хувцасны үйлдвэр болох Запорт брендийн нүүр царай болжээ.

Жукова хамгаалах хувцастай хэрэгсэлтэй өдөржин ажиллахад халууцахаас эхлээд олон хэцүү асуудал тулгарч байсан учир ийнхүү дотуур хувцастайгаа ажиллажээ. Эмнэлгийн зүгээс түүнийг журам зөрчсөн гэж донгодсон ч олон эмэгтэйчүүд Жуковаг дэмжиж ижилхэн хувцасласан зургаа цахим орчинд нийтлэх болсон юм.

Уг брендийг үүсгэн байгуулагч Анастасиа Задоринад түүний төрх их таалагдсан бололтой. Тэрбээр, "Надежда бол цар тахлын үеийн бэлгэ тэмдэг болсон эмэгтэй. Тэр бол залуухан, үзэсгэлэнтэй, зоригтой төдийгүй коронавирусний эсрэг тууштай тэмцэгч. Бид түүнтэй хамтран ажиллахаас гадна түүний ажилладаг Тула эмнэлэгт чадах чинээгээрээ тусламж үзүүлэхээр шийдсэн" хэмээн ярьсан байна.

Армени, Азарбайжан олзлогдсдоо солилцлоо
Армени, Азарбайжан олзлогдсдоо солилцлоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд