Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яаж ч улстөржсөн ПАРЛАМЕНТААРАА тоглож болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын улс төрийн зодооноос болж Монгол төрийн ажил ТЭГ ЗОГСОВ. Бид өмнө нь улс төрийн зодооноос болж гацаанд орсон төрийн ажлуудыг нэрлэсэн.

Тэгвэл байнгын ажиллагаатай парламент УИХ дахь эрх баригч намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаа ч тасалдуулж эхлэв. Тухайлбал, Монгол Ардын нам дотоод зөрчилдөөнөөсөө болж намын бүлгээ хоёр долоо хоног шалтгаан тодорхойгүй байдлаар хуралдуулсангүй. Түүнчлэн, долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвөө ид хэлэлцэж байх ёстой ч санал хураалтаа явуулж чадахгүйд хүрсэн.

Үүний дараа Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн ч ажлын цаг дууссан гэх шалтгаанаар завсарлуулсан. Уг нь УИХ шөнө дөлөөр, үүр шөнийн заагаар хуралдахаа хүрвэл асуудалгүй хуралддаг. Гэвч ХӨШИГНИЙ АРД хийх тохироогоо дуусаагүй бололтой "Ажлын цаг дууссан" гэж шалтаглан завсарласан юм.

Харин өчигдөр өглөө 11.00 цагт ТББХ-ны хурлыг товлосон ч Б.Жавхлан, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг, М.Бадамсүрэн, Б.Хэрлэн, С.Зулпхар нараас бусад гишүүд нь орж ирээгүй тул хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Дээрх хуралдааныг "Өмнөх ирцээр нь тооцож хуралдуулна" гэсэн учраас заавал гишүүдийг хүлээх шаардлагагүйгээр хуралдах боломжтой байв. Санал хураалтыг ч явуулж, ирээгүй гишүүдийн саналыг "Дэмжээгүй" гэж үзэн, хуралдааныг эцэслэх боломжтой байсан юм. Энэ мэт ялих шалихгүй асуудлаас болж парламентын үйл ажиллагаагаа тасалдуулж буй УИХ-ыг тар гэж шүүмжлэх хэсэг ч байна.

ДЭЭД ШҮҮХ: Ардчилсан намын хөтөлбөр, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
ДЭЭД ШҮҮХ: Ардчилсан намын хөтөлбөр, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.