
Шөнийн цагаар ганцаараа явж байсан эмэгтэйн толгойд уут углаж, дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Иргэн “Д”-ээс энэ оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим "Ажлаа тараад явж байх үед нь араас нь үл таних эрэгтэй толгойнд нь уут углаж биед нь халдаж, бэлэн мөнгө дээрэмдсэн" гэх гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.
Сануулахад, Энэ оны эхний 8 сарын байдлаар Улсын хэмжээнд 481 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд шөнийн цагаар гудамж талбайд ганцаараа явж байгаа иргэд мөн архи архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй болсон иргэдийн биед халдаж байх тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.