Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын бүх ард түмний спорт наадам Баянхонгор аймагт эхэллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 9 секунд

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам 2025 энэ сарын 15-21-нд Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод нэгэн зэрэг болно. Энэ наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3,258 тамирчин, спортын 28 төрлийн 210 зай, жин, ангилалд 879 багц медалийн төлөө өрсөлдөнө. Олимпын 16, олимпын бус 2, оюун ухааны 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 8 төрлөөр наадмыг зохионо.

Энэ наадам нь орон нутагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Баянхонгор аймгийн 13 спортын заал, танхим ба нэг талбайд тэмцээнүүд явагдана. Харин Улаанбаатарт буудлага, байт харваа, хөнгөн атлетик ба паралимпын 8 спортын 11 төрлийн тэмцээнүүд явагдана. Наадмын тэмцээнүүд 09 дүгээр сарын 14-нд спортын гимнастикийн төрлөөр эхэлсэн байна.

Зөв шүүлт, шударга өрсөлдөөн уриан дор явагдана.

Т.Отгонзаяа

Цэцэрлэг, сургууль эмнэлэг, айл өрхийн халаалтыг өгч эхэллээ
Цэцэрлэг, сургууль эмнэлэг, айл өрхийн халаалтыг өгч эхэллээ
 
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.