Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Хэвлэлийн компани алдаа гаргаж, 1400 ширхэг алдаатай медаль ирсэн. СПОРТЫН наадмын дараа тамирчдын медалийг сольж өгнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 14 секунд

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын бүх ард түмний зуны XVI наадам Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотод нэгэн зэрэг болж байна. Тус наадмыг энэ жил Баянхонгор аймаг зохион байгуулж байгаа бөгөөд 879 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн 3146 тамирчин өрсөлдөж буй юм. Гэвч амжилт гаргасан баг, тамирчдад гардуулах медаль нь алдаатай хэвлэгдсэн байна.

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам гэж бичихдээ ЗУНЫ гэдэг үгийг ЗУУНЫ гэж бичиж нийт 1405 медаль алдаатай хэвлүүлжээ. Тодруулж хэлбэл, нэг бүр нь 12 мянган төгрөгийн үнэтэй 1405 медалийг 16 сая 860 мянган төгрөгөөр хэвлүүлсэн байна.

Түүнээс гадна зарим хулдаасан хэвлэл дээрээ тэмцээнийхээ уриа үгийг буруу бичсэн асуудал ч байгаа юм. Тухайлбал, медалийн тавцан дээр зогсож буй тамирчдын зурагны ард харагдаж буй хулдаасан хэвлэл дээр "ШУДАРГА ШҮҮЛТ, УДАРГА ӨРСӨЛДӨӨН" гээд биччихсэн байх жишээний.

Монголын бүх ард түмний зуны спортын наадам гэдэг зүгээр нэг жижиг тэмцээн биш. Дөрвөн жил тутамд улсын төсвийн санхүүжилтээр зохион байгуулагддаг МОНГОЛЫН ОЛИМП. Тэр ч утгаараа баг тамирчид чухал ач холбогдол өгч, догдлол дүүрэн оролцдог. Гэвч зохион байгуулагч аймаг болон хяналт тавих үүрэгтэй Биеийн тамир спортын улсын хороо, Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яамны хариуцлагагүй, хяналтгүй байдлын балгаар тамирчид алдаатай медаль зүүж байна.

БАЯНХОНГОР АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР:

Бид "Медаль яагаад алдаатай хэвлэгдсэн. Алдаатай медалиудыг залруулж хэвлэх боломжтой эсэх" талаар Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газраас тодрууллаа.

-Баг тамирчдад гардуулж буй медаль алдаатай хэвлэгдсэн асуудлаар тайлбар өгөөч. Яагаад ийм алдаа гарчихав?

-Бид батлагдсан алдаагүй загвараа хэвлэлийн компанид өгсөн. Хэвлэлийн компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод бүх медаль алдаатай хийгдэж ирсэн.

-Нийт хэчнээн медаль хийлгэсэн бэ. Алдаатай медалиудыг наадам дуусахаас өмнө дахиж хэвлүүлж амжих уу?

-Нийт 1400 медаль хийлгэсэн. Тэмцээн эхлэхээс 3 хоногийн өмнө алдаатай медалиуд ирсэн. Бид хэвлэлийн компанид мэдэгдэж, дахиж хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн ч "Тэмцээн дуусахаас өмнө амжихгүй" гэх хариуг өгсөн.

-Тэгэхээр тамирчдад алдаатай медалиудаа өгөхөөс өөр аргагүй болсон гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ бид тэмцээн дуусаад медаль хэвлэгдэж ирсний дараа бүх тамирчдад медалийг хүргүүлж, сольж өгнө. Медаль авсан бүх тамирчдын мэдээллийг бүртгэлжүүлж, медалийг нь хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

-Дахиж медаль хэвлүүлэх зардал хаанаас гарах вэ?

-Хэвлэлийн компанийнхан буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас бүх медалийг үнэ төлбөргүй дахиж хэвлэж өгөхөөр болсон.

-Танай аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн компани юм уу?

-Тийм. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн компани.

-Хулдаасан хэвлэлүүд бас алдаатай хэвлэгдсэн байсан. Шударга өрсөлдөөн гэдгийг УДАРГА ӨРСӨЛДӨӨН гээд биччихсэн байгаа харагдсан. Тэдгээрийг бас сольж байгаа юу?

-Тийм. Алдаатай хэвлэлүүдийг бүгдийг буцаагаад сольж байгаа.

Зохион байгуулагч аймгийн холбогдох албан тушаалтан бидэнд ийм хариултыг өгөв.

"Монголын олимп" гэгддэг хамгийн том спортын наадам. Амжилт гаргасан тамирчид нь АЛДААТАЙ МЕДАЛЬ зүүж, "УДАРГА ӨРСӨЛДӨӨН" гээд биччихсэн алдаатай самбарын өмнө зургаа татуулж байна.

П.Батчимэг: Засгийн газар 100 мянган төгрөг ч хүрэхгүй нэмэгдлээ шинэчлэл, реформын эхлэл гэж ярьж болохгүй
П.Батчимэг: Засгийн газар 100 мянган төгрөг ч хүрэхгүй нэмэгдлээ шинэчлэл, реформын эхлэл гэж ярьж болохгүй
 
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.