Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын бүх ард түмний спортын наадам 2025 Баянхонгор аймагт эхэлж байна

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам 2025 энэ сарын 15-21-нд Зөв шүүлт, шударга өрсөлдөөн уриан дор Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотод нэгэн зэрэг болно. Энэхүү наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3,258 тамирчин, спортын 28 төрлийн 210 зай, жин, ангилалд 879 багц медалийн төлөө өрсөлдөнө. Олимпын 16, олимпын бус 2, оюун ухааны 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 8 төрлөөр наадмыг зохионо.

Энэ наадам нь орон нутагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Баянхонгор аймгийн 13 спортын заал, танхим ба нэг талбайд тэмцээнүүд явагдана. Харин Улаанбаатар хотод буудлага, байт харваа, хөнгөн атлетик ба паралимпын 8 спортын 11 төрлийн тэмцээнүүд болно.Тус Наадмын тэмцээнүүд нь энэ сарын 14-нд спортын гимнастикийн төрлөөр эхэлээд байна.

Т.Отгонзаяа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Татвар, нийгмийн даатгалын хуучирсан тогтолцоог халж, иргэдийн нурууг тэнийлгэх шинэчлэл хийнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Татвар, нийгмийн даатгалын хуучирсан тогтолцоог халж, иргэдийн нурууг тэнийлгэх шинэчлэл хийнэ
 
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
ИРЦ: Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нарын 7 гишүүн чөлөө авч, С.Амарсайхан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын 11 гишүүн тасалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.