Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: 14.00 цагаас эхлэх хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулган 10.00 цагаас нээлтээ хийнэ. Нээлтийн үйл ажиллагааны дараа 11.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм.

Харин үдээс хойш 14.00 цагаас товлогдсон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх юм.

Ташрамд дурдахад, өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар энэ удаагийн чуулганаас эхлэн улсын төсвийг намрын чуулган нээлтээ хийсэн өдрөөс эхлэн хэлэлцэхээр болсон юм. Мөн өмнө нь төсвийг дөрвөн үе шаттайгаар хэлэлцдэг байсан бол таван үе шаттай болж нэмэгдсэн. Түүнчлэн, төсвийн хэлэлцүүлгийн явцад гишүүдийн олонх нь төсвийг холбогдох хууль, хөгжлийн төлөвлөгөөтэй нийцээгүй гэж үзвэл, хоёр дахь хэлэлцүүлгээс Засгийн газарт буцаах боломж бүрдсэн юм.

УИХ-ын намрын ээлжит чуулган 10.00 цагаас нээлтээ хийнэ
УИХ-ын намрын ээлжит чуулган 10.00 цагаас нээлтээ хийнэ
 
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.