Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Барс“ захын хойно баригдаж буй далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнг “УБТЗ“ ХНН хувийн хэвшилтэй хамтран барьж байгаа тул нийслэлээс төсөв гарахгүй гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас “Барс” захын хойно өөрийн ашиглалтын 2.3 га газарт доороо авто зогсоол, дээрээ ногоон байгууламж бүхий “Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулна. Энэ талаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Батбилэгээс тодрууллаа.

Тэрбээр “Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Барс” захын хойно “Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн” зориулалтаар ашиглах эрх олгосон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ашиглалтын хоёр нэгж талбар буюу нийт 2.3 орчим га талбайд цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол барих зураг төслийг батлаад байна. Газар доор 778 авто зогсоолтой. Дээрээ ногоон байгууламжтай баригдахаар загвар зургийг баталсан. Нийслэлийн авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэхэд газар доорх их багтаамжийн зогсоолуудыг шийдэх нь маш зөв төлөвлөлт болно. Ялангуяа зах, худалдааны төв байрладаг бүсэд авто зогсоол хүрэлцээ багатай байдаг. Авто зогсоолоос гадна автобусны долоон чиглэлд эцсийн зогсоолыг барина. Эцсийн зогсоол нь хажуудаа үйлчилгээний барилгатай байна. Үйлчилгээний барилга дотроо жолооч нарт зориулсан өрөө, иргэдэд зориулсан автобус хүлээх өрөөтэй. Нийтийн ариун цэврийн өрөөг шийдсэн. Одоо байгаа тохижилтыг орчин үеийн болгож шинэчлэн байгуулж байгаа онцлогтой” гэлээ.

Дашрамд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" өөрийн ашиглалтын газар дээрээ хувийн хэвшилтэй хамтарч барьж байгаа тул нийслэлээс төсөв гарахгүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Цахилгаан дугуй унаж явсан иргэн автомашинтай мөргөлдөж, амиа алджээ
Цахилгаан дугуй унаж явсан иргэн автомашинтай мөргөлдөж, амиа алджээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.