Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж байсан барилгын каркасыг нурааж дууслаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж байсан каркасыг нурааж дууслаа. Уг барилгын газрын зөвшөөрлийг анх 2005 онд олгосон бөгөөд 2008 онд иргэн Ц.Батбаатар худалдан авч, барилгын ажлыг эхлүүлсэн.

Гэвч уг барилга нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн маргаантай явсаар өдийг хүрсэн. Ийн шүүхийн маргаан эцэслэгдэж, барилгын эзэн барилгын ажлыг зогсоон, нийгмийн хариуцлагын хүрээнд барилгыг буулган ногоон байгууламж болгон тохижуулах хүсэлтээ хотын захиргаанд тавьсны дагуу барилгыг буулгасан юм. Уг барилга байсан газрыг ногоон байгууламж болгон тохижуулна.

ИРГЭДИЙН АНХААРАЛД: Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн түүх энэ сарын 6-наас шинэчлэгдэнэ
ИРГЭДИЙН АНХААРАЛД: Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн түүх энэ сарын 6-наас шинэчлэгдэнэ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц