Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахилгаан дугуй унаж явсан иргэн автомашинтай мөргөлдөж, амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 21-ний 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн Яармагийн шинэ гүүр орчимд автомашин цахилгаан дугуйтай мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ дагуу “Иргэн Т нь Toyoto Sai маркийн автомашин жолоодож яваад цахилгаан дугуй жолоодож явсан иргэнийг мөргөж амь насыг нь хохироосон” хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжтой байж, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх мөн цахилгаан болон ердийн дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлаа ханган, хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж, замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Швед Улс утаагүй бүтээгдэхүүнээр дамжуулан тамхины хор хөнөөлийг бууруулж байна
Швед Улс утаагүй бүтээгдэхүүнээр дамжуулан тамхины хор хөнөөлийг бууруулж байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.