Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн барьж, хэлэлцүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар баялаг бүтээгчдийг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах, түүнтэй уялдуулж гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих хуулийн төслүүдийг ирэх намрын УИХ-ын ээлжит чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэх тухай тогтоол баталлаа. Тодруулбал, экспортыг дэмжиж, валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хуулийн төсөл боловсруулж буйг мэдээллээ. Багц хуулийн төслийг дагалдуулж гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих мөн хуулийн төслийг өргөн барихаар болж байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шуурхай шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдэх юм. Өнгөрсөн хугацаанд нийт 110 гомдол бүртгэгдсэнээс зөвхөн 27 нь шийдэгдсэн байна. Гаргасан нийт гомдлын 60 гаруй хувь нь уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамаарч буй. Цаашид гадаадын хөрөнгө оруулагчдын гаргасан гомдол, маргааныг тухай бүрд нь шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах чиглэлд ЗГ бодлого гаргаж ажиллахаа мэдэгдлээ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.