Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон тул ТББХ шинэ даргаа сонгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

УИХ дахь Монгол ардын намын бүлэг хуралдаж цаг үеийн асуудлуудыг хэлэлцсэнээс гадна бүлгийн шинэ даргаа томиллоо. Тодруулбал УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ гурван саналын илүүгээр ялалт байгуулсан юм.

Тэрбээр ийнхүү бүлгийн даргаар сонгогдсон тул Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын ажлаа өгөхөөр болж байна. Энэ тухай тэрбээр хэлэхдээ "Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, дараагийн даргаа сонгоно" гэлээ.

Дашрамд, өнөөдөр 11.30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал товлогдсон ч намуудын бүлгийн хуралдаантай давхацсан тул одоогоор хэзээ хуралдах нь тодорхойгүй байна.

Я.Содбаатар: МАН-ын Их хурал ирэх есдүгээр сард хуралдаж, намын даргын томилгоо, дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэнэ
Я.Содбаатар: МАН-ын Их хурал ирэх есдүгээр сард хуралдаж, намын даргын томилгоо, дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэнэ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.